Skip to content

Авионикийн үүсэл хөгжил

АВИОНИК ГАРЫН АВЛАГА 2020 он
Авионик салбарын хөгжлийн түүх Авионикийн түүх нь агаарын хөлгийн цахилгаан тоног төхөөрөмжөөр эхэлсэн ба агаарын хөлгийн хөгжилтэйгөө мөр зэрэгцэн хөгжсөн . Анх 1869 онд ОХУ -ын цахилгааны техникч А.Н.Лодшгин “ Электролете ” нисдэг тэргэнд цахилгаанаар ажилладаг сэнс эргүүлэх төхөөрөмж болон аккумулятор , гэрэлтүүлэгч ашиглаж байжээ . Дараа нь 1879 онд А.Ф.Можайский хөдөлгүүрийн асаалтанд очлол гаргаж авах соронзон ороомог “ Катушка ” -ийг зохион бүтээжээ . АНУ- ын ах , дүү Райт агаарын хөлөг “ Флайнер ” хийхдээ цахилгаан эд анги ашигласан гэдэг . Оросын эрдэмтдийг 1912 онд бүтээсэн “ Илья Муромец ” онгоцонд AC 1000гц давтамжтай , 2кВА чадалтай генератор тавьж, гэрэлтүүлэг , халаалга тавихаас гадна анх лампан радиостанц ашигласан . 1919 онд тогтмол гүйдлийн 8В , 1923 оноос 12В , 1933 онд 24В , 1937 онд 27В – ын хүчдэлийг ашиглаж байжээ . 1936 онд АНУ -ын эрдэмтэд нэг утасны цахилгаан систем ашиглаж эхэлсэн . Агаарын хөлгийн хэрэглэлийн анхны хэмжүүрүүд нь 1883 онд А.Ф.Можайескийн групп онгоцонд креномер /хазайлт /- ыг , термометр , хурдны хэрэглэлүүд , соронзон компас зэргийг академик П.А.Де – колонсон зохион бүтээж тавижээ ОХУ -ын эрдэмтэн А.А.Фридман ” Авиаприбор ” гэдэг онгоцны хэрэглэл зохион бүтээдэг үйлдэр бий болгосон ба анхны төвлөрсөн радио навигацын станц байгуулж тус салбарын хөгжил хурдассан. 1919 онд И.И.Сикорскийн зохион бүтээсэн Илья Муромец гэдэг дөрвөн хөдөлгүүрт онгоцонд А.Н.Журавченко дэлхийд анх удаа навигацийн иж бүрдэл хэрэглэл тавин ашиглаж , салхины хурд, чиглэлийг /механик багаж хавсарч хэрэглэж/ тодорхойлон онгоцны хурдыг тооцоолох аргачлал гаргаж улмаар штурман гэдэг мэргэжил бий болжээ . Тус онгоцонд хөдөлгүүрийн эргэлт хэмжигч тахометр , цаг , барометрийн өндөр , хурдны хэрэглэл , соронзон луужин , холбооны станц зэргийг хэрэглэж байжээ . Мөн 1930 онд Б.А. Талалаем анх хувьсах гүйдлийн синхрон хөдөлгүүртэй “ Гиромотор ” бүтээж , 1933 онд авиагоризонт АГ- 1 , 1935 онд гиротолукомпаса ГПК , 1936-38 онуудад Гиромагнитный компас ГМК-1 , ГМК – 2 бүтээснээр нислэг навигацийн хэрэглэлүүд хурдацтай хөгжсөн . Агаарын хөлгийн радио станцын үүсэл нь 1911 од германчууд “Морзе ” маягтын станц хийсэн нь холбоо мэдээлэлд ашиглаж , 1916 онд Английн эрдэмтэд бүтээсэн “ Sterling ” маягийн радио дамжуулагч нь 30 км , Германд 1917 онд хийсэн “ Simens – hаlѕke ” маягын радио станц нь 60км хүртлээс зайнд холбоо барих боломжтой болжээ . Оросын эрдэмтэд 1921 онд АК-21 гэдэг радиостанц хийсэн нь 8км хүртэл , 1924 онд АКП гэдэг радио станц 25км хүртэлх зайнд холбоо барьсан ба богино долгионы РСБ гэдэг радио станц зохион бүтээсэн нь чадал 50вт ба 350км зайнд холбоо барих , телеграф горимд 1500 км мэдээлэл солилцож чадсан байв . Ингэж 1869 оноос эхлэн агаарын хөлгийн цахилгаан хэрэглэл , радиогийн ба “ Анионик “- ийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлт хөгжин дээшилж иржээ . Цахилгаан,холбооны засварчин гэдгээс эхлэн ерөнхий мэргэжлийн нэр нь РЭСОС (Радио Электро и Специальное Оборудование Самолётов-онгоцны холбоо,цахилгаан ба тусгай тоноглол) , АиРЭО( Авиационное и радиоэлектронное оборудование-Нисэхийн радио-электронон төхөөрөмжүүд) гэж нэрлэгдэх болсон юм. 1. Харин “Avionic” гэдэг үг нь Aviation-electronic гэсэн үгнүүдээс үүдэн гарсан. 2. 1970 – аад оноос эхлэн ялангуяа барууны оронд агаарын хөлгийн навигац системд электроник нь түргэн хөгжиж, холбоо , хэрэглэл , цахилгааны хөдөлгүүрийн системүүдийг нэгтгэн , нэгэн удирдлага , хяналт , тооцоолол , мэдээллийн хэрэгслийг нэгтгэж компьютержуулснаар агаарын хөлөг , газрын навигац систем , сансрын хиймэл дагуулуудын мэдээллийг хамтад нь тооцоолж агаарын хөлгийн нислэг автомат удирдлагын системийг өндөр нарийвчлалтай болгож чадсан юм.Орчин үеийн агаарын хөлгийн цахилгаан системийг аюулгүй,боловсронгуй,тогтвортой ажиллагаатай болгохын тулд хөдөлгүүрийн ямарч горимд генераторын эргэлтийг нь тогтмол барих,хангамжын шинүүдэд аюулгүйн дэс дараалалт удирдлагтай,хэрэглэлүүдийг төвлөрсөн олон үйлдэлт электронон дэлгэц,суултын үед шилэн ( HUD-Head-Up display) дэлгэц ашиглах болж,холбооны систем нь агаарын хөлөгийн,газрын,сансарын навигац системүүдийг нэгтгэн нийлмэл систем болгон ашиглаж нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангахын төлөө технологийн хувьсал явагдаж байна Сүүлийн үед агаарын хөлөгийн бүхээгийн мэдээлэл болон удирдлагын системд интерфейс хэрэглэгдэж эхэлсэн нь агаарын хөлгийн дотоод системүүдийг , системүүдийн блок , модулуудыг , физик болон бусад анoлoг,тоон мэдээллүүдийг холбогдох эд ангитай нь , газрын болон сансрын мэдээллүүдийг агаарын хөлгийн системтэй холбож , хамтран ажиллах үйлдлийг хийж өгсөн ба энэ нь агаарын хөлгийн автомат удирдлагын системийг өндөр түвшинд хүргэж , нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын тохилог байдлыг хангах , агаарын хөлгийн хоорондын мэдээллийг сайжруулж , агаарт мөргөлдөх сүйрлээс хамгаалах , газрын нислэгийн удирдлагатай мэдээлэл солилцох ажлыг нарийвчлах,автоматжуулах , аюулгүй буулт , суултын ажиллагааг хангах зэрэг олон асуудлыг технологийн дээд түвшинд гаргаж тавьсан.Агаарийн хөлгүүдийн шинчлэлийн үндсэн системүүдийн чухал хэсэг нь бол өгөгдлийн шугаманд тулгуурласан ARINC систем нь Авионикийн архитектур болон өргөжиж, Нэгдсэн модулийн авионик,Нислэгийн мэдээлэлийн удирдлагын систем,Агаарын хөлгийн болон сансрын хиймэл дагуулуудийн навигац систем ба тандалтын системүүдийн нийлмэл цогц систем болон хөгжиж, дэлхий дахиний нислэгийн аюулгүй байдлыг хангах авионикийн електрон-навигацийн хувьсал болон хөгжиж байна.

Одоо олон улсын авионик тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрүүд хүчтэй өрсөлдөн хөгжиж байгаа ба зарим төлөөлөлүүдийг дурдвал Panasonic Avionics Corporation, Bendix/King-Honeywell, Rockwell Collings,    Garmin, Thales Group, Parker Hannifin, UTC Aerospace Systems ба Avidyne Corporation гэх мэт алдартай байгууллагууд бие даан болон хамтран ажиллаж дараах системүүдийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг  юм.Агаарын хөлгийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай хангахын тулд, агаарын хөлгийн автомат удирдлага, холбоо-навигаци,автомат электроник системүүд (AFCS,FMS,FBW,EFCS,EICAS,HUD,ARINC,HF,VHF,SATCOM,VOR,WRD,ILS,MLS,ATC,TCAS,GNS,ASARS,TWAS,ADS-B,GPWS,,,)  агаарын хөлгийн нислэгийн удирдлагууд (RADAR,ATC,,)сансарын төрөл бүрийн систем ( GPS,GLONASS,Galileo,WAAS/SBAS,LAAS/LBAS,ADS-B,,,); газрын холбоо-навигацийн ( VOR,DME,TACAN,VOR/TAC,ILS,MLS,BEACAN,,,) гэх мэт төнөг төхөөрөмж,системүүд нэгдэж хамтран ажилладаг юм.

1990 оноос хойш хуучин ЗХУ-д бэлтгэгдэж байсан Авионик мэргэжилтэнгүүд бэлдэх явдал тасалдаж, Орос,Хядад болон гуравдагч орнуудад цөөн тооны авионик инженерүүд өндөр зардлаар бэлтгэгдэж байлаа. ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн Тээврийн салбарийн Нисэх механикийн ангиас гадна 2016 онд АВИОНИК мэргэжлээр элсэлт аван сургалт явуулаж,одоо гурав дахь төгсөлтөө төгсгөж, МИАТ ТӨХК, ХҮННҮ ХХК, АЕРОМОНГОЛ ХХК , Мongolianairways ХХК гэх мэт олон компануудад мэргэжилтээр ажиллаж байна.

Манай сургууль удаа дараагийн төслүүдээр Авионик лаборатор байгуулах ажил үе шаттайгаар явагдаж байгаа ба одоогын байдлаар оютнуудын сурсан онолын мэдлэгийг хөрсөн дээр буулган “БОИНГ онгоцны цахилгаан хангамж”, “Онгоцны цахилгаан эд ангийн монтаж угсралтын”, “ГИК- луужингийн ажиллагаа”, “МИ-24 байлдааны нисдэг тэргэний үндсэн ба туслах хөдөлгүүрийн асаалтын сиситем”, “Радио холбооны,электроникийн детал,эд ангиудын угсралтын” зэрэг олон амтомат электронон стендүүдийг хийж сургалтанд ашиглаж байна.Сүүлдээ улам туршлагжин Монголд анх удаа БОИНГ 737MAX онгоцны нисгэгчийн бүхээгний кабин симуляторыг сансрын ADS-B Talos Aelous SENSE-4t,GPS,TOUCH дисплей,Raspberry,компьютер ашиглан зарим системд программ бичиж,чухал системүүдийг бодит байдалд дүйцүүлэн ажиллуулаж,БОИНГ 737 Maintenance training program, Training and professional services,Aircraft maintenance manual гэх мэт бодит сургалтын хөтхлбөрүүдийг суулгаж өгч оюутнуудын сургалтанд ашиглаж байгаа нь сургалтын чанарт эрс өөрчлөлт гаргасан. Манай Авионикийн сургалтын хөтөлбөрт шинээр электроникийн нарийвчилсан  болон авто машины цахилгааны хичээлийг оруулаж өгсөн нь төгсөгчид зөвхөн онгоцон дээр биш бусад аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой болсон юм. Шинээр сургуулийн хөтөлбөрт  “Авиониник Магистр”-ийн хөтөлбөрийг батлуулсан нь  тус мэргэжилээр цаашид дэвшин суралцах бололцоо хангагдсан ба дадлага,лабораторийн кредит цагийг уртасгаж өгсөн нь сургалтын чанрыг улам дээшлүүлсэн.Цаашид зөвхөн Авионик инженерээр сургалт явуулах биш,төрийн оролцоотойгоор нисэхийн сургалтын профессор,доктор,багш нар,лаборатор зэрэг сургалтын бааз дээр тулгуурлан гадаад орнуудад өндөр зардлаар нисгэгч бэлдэх ажлыг дотооддоо явуулах бүрэн бололцоотой юм.

          Ү.Жамсран

Categories

Анги

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: