EICAS-ын үүрэг
Бичлэгийн текст
Хөдөлгүүрийн үзүүлэлт ба багт анхааруулах систем буюу EICAS
Анхааруулах систем нь агаарын хөлгийн системийн ажиллагаа, гүйцэтгэлийг хянадаг бөгөөд ердийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд нисгэгчдэд анхааруулга өгдөг. Энэ систем нь хамгийн хүнд нөхцлөөс хамгийн хөнгөн хүртэлх нөхцөлийг үл хамааран нислэгийн чухал хэсэгт анхаарах боломжийг олгоно. Нислэгийн анхааруулах систем нь хөдөлгүүрийн үзүүлэлт ба анхааруулах систем буюу EICAS, газрын гадаргаас дээш хэр хол байгааг анхааруулах систем TWAS эсвэл GPWS, мөргөлдхөөс зайлсхийх систем буюу TCAS, мөн PWS буюу салхины шилжилтийг харуулах түүнийг урьдчилан анхааруулах систем зэргийг багтаасан байдаг.
Анхааруулах систем нь мастер анхааруулах ба анхааруулахыг шинэчлэх свич буюу унтраалгатай байдаг. EICAS дэлгэц нь үндсэн дэлгэц, навигацийн дэлгэц , head up display буюу харааны чигийн дэлгэц зэргээс бүрдэнэ. EICAS нь нисгэгчийн бүхээг дэх чанга яригч, механик сэрэмжлүүлгийн дохиолол зэргээр тоноглогдсон байдаг. Мастер анхааруулах гэрэл асахад гэрэл нь нисгэгчийн харааны чигийн дагуу байрладаг тул нисгэгчид харахад амар байна.Нислэгийн үндсэн дэлгэц дээр анхааруулагын дохиоллыг улаан, болон шар өнгөөр үзүүлнэ. Харааны чигийн дэлгэц нь анхаарууллгыг үндсэн дэлгэцтэй адил утгыг агуулах боловч онцлох тод өнгөгүйгээр харуулна. Навигацийн дэлгэц нь мөн анхааруулгыг улаан эсвэл шар өнгөөр харуулна.
Categories