В787-ын цахилгаан хангамж
В787-ын цахилгаан хангамж нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Генераторууд нь хөдөлгүүрийн редуктортай шууд холбогддог тул хөдөлгүүрийн эргэлтийн хурдтай пропорциональ хувьсах давтамжтай (360-800 герц) ажилладаг. Энэ төрлийн генератор нь integrated drive generator (IDG) -ийн гол бүрэлдэхүүн хэсэг болох эргэлтийг тогтмол барих төхөөрөмж (complex constant speed drive)-ыг агуулдаггүй тул хамгийн энгийн бөгөөд үр ашигтай генератор юм. Үүний үр дүнд генераторууд илүү найдвартай, засвар үйлчилгээ багатай, сэлбэг зардал нь нийтлэг хэрэглэгддэг IDG-г бодоход бага жинтэй байдаг.

Үндсэн хоёр хөдөлгүүр тус бүр нь 2 генератортай, APU (туслах хөдөлгүүр) нь мөн 2 генератортай. Хөдөлгүүрийн генераторын гаралтын хүчдэл нь хувьсах гүйдлийн 3 фазын 360-800 Гц-ийн давтамжтай (AC) 230V, чадал нь 250 кВA. RAT- ын генераторын гаралтын хүчдэл нь 230VAC, чадал нь 50 кВA байна. APU-ын генераторын генераторын гаралтын хүчдэл нь 230VAC, чадал нь 225 кВA байна. Генераторуудын гаралтын хүчдэл нь хувьсах гүйдлийн (AC) 230V байна. В787 агаарын хөлгийн цахилгаан хангамжийг зүүн, баруун, төвийн гэсэн гурван хэсэгт хуваарилагддаг. Хөдөлгүүр болон APU-ын генераторууд тус бүр нь L1 ,L2,R1,R2(230 VAC bus )гэсэн хувьсах гүйдлийн шинүүдийг цахилгаан тэжээлээр хангана. Харин RAT-ын генератор нь хувьсах гүйдлийн шин буюу ( Essential) ESS 230 VAC BUS цахилгаан тэжээлээр хангана. L1,L2,R1,R2 тус бүрийн шинүүд нь Auto Transformer Rectifier Unit (ATRU) буюу автомат шулуутгагчаар тогтмол гүйдлийн хүчдэл (DC) ±270V болгон хувиргаж L1 ,L2,R1,R2(270 VDC bus ) гэсэн тогтмол гүйдлийн шинүүдийг цахилгаан тэжээлээр хангана. Харин ESS 230VAC BUS нь Auto Transformer Unit(ATU) буюу автомат хувиргагчаар бууруулж үндсэн чухал эд ангиудын хэрэгцээт цахилгаан тэжээл болох 115 VAC гарган ESS 115 VAC BUS цахилгаан тэжээлээр хангана. ESS 115 VAC BUS нь Transformer Rectifier Unit (TRU) буюу шулуутгагчаар 28 VDC гарган ESS 28 VDC BUS цахилгаан тэжээлээр гарган авч үндсэн чухал эд ангиудыг хэрэгцээт цахилгаан тэжээлээр хангана. L1 ,R1(230 VAC BUS ) шин тус бүр нь Auto Transformer Unit(ATU) буюу автомат трансформерээр дайран бууруулж үндсэн хувьсах гүйдлийн тэжээл болох 115 VAC гарган L,R (115 VAC BUS) цахилгаан тэжээлээр хангана. Мөн L1 ,L2,R1,R2(230 VAC bus ) шин тус бүр Transformer Rectifier Unit (TRU) буюу шулуутгагчаар тогтмол гүйдлийн 28V болгон хувиргаж L1 ,L2,R1,R2(28 VDC BUS) шинүүдийг цахилгаан тэжээлээр хангана. L1,L2 (28 VDC BUS) шинүүд нь үндсэн тогтмол гүйдлийн 28V шин болох L 28VDC BUS цахилгаан тэжээлээр хангана. R1,R2 (28 VDC BUS) шинүүд нь мөн адил R 28VDC BUS цахилгаан тэжээлээр хангана. L 28VDC BUS нь BAT Sys 1 ,ESS 28 VDC BUS нь BAT Sys 3, R 28VDC BUS нь BAT Sys 4 тус тус цахилгаан тэжээлээр хангана. Үндсэн генераторууд татгалзсан тохиолдолд ESS 28 VDC BUS нь Inverter буюу хувьсгуураар дайран 28VDC-ийг 1 фазын 115 VAC болгон 1 Phase AC BUS цахилгаан тэжээлээр хангагдана. В787 нь алсын зайнд нислэг үйлдэхэд зориулагдсан ба батерай нь аваарын цахилгаан тэжээлээр хангахад зориулагдсан болов ч аваарын шинийг тэжээлээр хангах хугацаа нь 30 минутаас илүүгүй байдаг учир далайн дээгүүр нисэх хугацаа хэдэн цагаар үргэлжилдэг тул аваарын тэжээлийн үүрэг гүйцэтгэх боломжгүй. Ийм учраас аваарын горимд удаан хугацаагаар цахилгаан тэжээлээр хангахын тулд RAT ( Ram Air Turbine ) сэнст турбин төхөөрөмж нь үндсэн цахилгаан тэжээлүүд татгалзсанаас хойш 2-3 секундын дараа өөрийн жингээр агаарын хөлгийн их биений доод хэсгээс гарч хоёр алгатай сэнсийг агаарын урсгалаар эргүүлнэ. RAT нь шингэний насос болон цахилгаан генератор хоёроос бүрдэнэ.
Categories