Skip to content

ТВ3-117 ба АИ-9В ХӨДӨЛГҮҮРҮҮДИЙН АСААЛТЫН ЦАХИЛГААНЫ УДИРДЛАГА

Нисдэг тэргэн дээрхи даацын ба залуурын сэнснүүдийг ажиллуулахын тулд тэдгээрийн чадлыг хооронд нь нийлүүлэгч гол редукторт холбогдсон 3 дахь цувралын ТВ3-117 маягийн хоёр хөдөлгүүрийг ашигладаг бөгөөд тэдгээрийг    АИ-9В хөдөлгүүрийн тусламжтайгаар асаадаг.

Хийн турбины хөдөлгүүр АИ-9В: тэдгээрийг газар дээр ба агаарт асаах үед хөдөлгүүрүүдийн агаарын стартер СВ-78Б -т шахагдсан хий өгөх, мөн түүнчлэн нисдэг тэрэгний  хөдөлгүүрүүд ажиллаагүй үед тоног төхөөрөмжийг газар дээр шалгах болон нислэгийн явцад ГТ40ПЧ6 генераторт саатал гарсан тохиолдолд нисдэг тэрэгний цахилгаан сүлжээг тогтмол гүйдлээр тэжээх зориулалттай. Энэ  бол өөрийн түлшний агрегат, тосолгооны бие даасан системтэй, асаалтын ба өдөөлтийн /зажигания/ систем ба стартер-генератор СТГ-3 -той хийн турбины хөдөлгүүр юм.

АИ-9В хөдөлгүүрийн түлшний систем асаалтын ба өндөр даралтын системээс тогтдог.

Хөдөлгүүрийн асаалтын тэжээлийн систем өөртөө:

асаалтын явцад хөдөлгүүрийн асаалтын болон ажлын форсункт түлш өгөх зориулалттай, цахилгаан хөдөлгүүр МУ-102АТВ –т холбогдсон асаалтын түлшний насос (агр. 726)-ыг;

асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлагийг;

асаалтын үед ажлын форсункт асаалтын түлш өгөх цахилгаан соронзон хавхлаг МК-210 /шүршиж оруулах хавхлаг/-ийг;

дөл авалцуурт орших асаалтын форсункийг тус тус агуулдаг.

Өндөр даралтын түлшний систем нь өөртөө:

ажлын ба үндсэн түлшний цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 (хөдөлгүүрийн зогсоолтын хавхлаг) бүхий тохируулагч – насос НР-9К;

ажлын форсункууд;

дамжуулах хоолойнуудыг багтаадаг.

Нисдэг тэрэгний зарцуулалтын торхноос 610200А цахилгаан соронзон цоргоор  АИ-9В хөдөлгүүрт өгөгдөж байгаа түлш НР-9В тохируулагч-насост орж ирэн хоёр урсгалд хуваагдна. Тэдгээрийн нэг нь асаалтын насос (агр. 726) тийш чиглэгдэн, тэндээс түлш 3 – 3,5 кгс/см2 даралтын дор асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлагаар дамжин асаалтын форсункт, цахилгаан соронзон хавхлаг МКТ-210-аар дамжин түлш ажлын цацах форсункт өгөгднө.Түлшний хоёр дахь урсгал хөдөлгүүрийн роторын харилтын үед ажиллаж эхэлдэг төвөөс зугтах тохируулагч-насос тийш чиглэнэ. Цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 ажиллахад үндсэн түлш насосноос ажлын форсункуудад өгөгдөнө.

Хөдөлгүүр АИ-9В асаалтын бие даасан системтэй. Түүний асаалт нь асаалтын автоматчилагдсан панелийн тусламжтайгаар хугацаагаар программчилагдсан байдаг. Хөдөлгүүрийн роторын харих эргэлт нисдэг тэргэн дээрхи аккумуляторын батарейнаас стартер-генератор СТГ-3 -аар буюу аэродромын тэжээлийн тогтмол гүйдлийн эх үүсвэрээс эсвэл, ВУ-6А ба аэродромын тэжээлийн хувьсах гүйдлийн эх үүсвэрээс явагдна.

АИ-9В хөдөлгүүрийн асаалтын явцад асаах товчлуурыг дарснаас хойш 3 с –ийн дараа:

стартер-генераторт асаалтын эсэргүүцлээр дамжин тэжээл өгөгдөж, стартерд анхны эргэлтийг өгөхдөө якрын ороомгын хүчдэлийг асаалтын эсэргүүцлээр дайруулан бага хүчдэлийг өгнө.

асаалтын түлшний насос залгагдна (агр. 726);

дөл авалцуурын асаагуурын свеча СД-55АНМ –нд өндөр хүчдэл өгдөг өдөөлтийн ороомог КР-12СИ –д тэжээл өгөгднө;

асаалтын түлшний цахилгаан соронзон   цорго залгагдах ба түлш асаалтын форсункаар дамжин    дөл авалцуурт орж эхлэх бөгөөд тэнд асаагуурын свеча-наас   гал авалцан шатна.

Асаах товчлуурыг дарснаас хойш 6 с –ийн дараа:

цахилгаан соронзон хавхлаг МКТ-210  залгагдан, түлш асаалтын насос (агр. 726)-ноос ажлын форсункаар дамжин шаталтын камерт орсноор тэнд дөл авалцуураас авалцан шатна;

тэжээл цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 –т өгөгдөх ба үндсэн түлш   тохируулагч-насос НР-9В -ноос ажлын форсункаар дамжин АИ-9В хөдөлгүүрийн шаталтын камерт орж эхэлнэ.

Асаах товчлуурыг дарснаас хойш 6,5 с –ийн дараа асаалтын эсэргүүцэл шунт –лагдсанаар стартерт бүрэн хэмжээний хүчдэл өгөгдөх болсонтой холбоотойгоор стартер хөдөлгүүрийн турбокомпрессорын эрчимтэй харилтыг эхэлнэ.

Асаах товчлуурыг дарснаас хойш 12 с –ийн дараа цахилгаан соронзон хавхлаг МКТ-210, асаалтын систем ба асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлаг  салгагдах бөгөөд энэ мөчөөс эхлэн түлш  тохируулагч-насос НР-9В -ноос зөвхөн ажлын форсункаар дамжин шаталтын камерт орно.

Хөдөлгүүрийн эргэлтийн давтамж нэмэгдэхийн хэрээр эргэлтийн хамгийн өндөр давтамжийн реле РМО-16 түүний хэрэглэж байгаа гүйдлийн хүч 70-50А хүртэл буурахад стартерыг автоматаар салгах ба тохируулагч-насос НР-9В нь хөдөлгүүрийг эргэлтийнхээ  (36750±475) эрг/мин-ын номинал давтамжид орох ажиллагааг хангана.

Үндсэн түлшний цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 -ийн (хөдөлгүүрийг зогсоох) гүйдэл салгагдсанаар хөдөлгүүр АИ-9В  зогсоно. Хавхлаг хаагдах үед шаталтын камерт түлш өгөгдөхөө больж, хөдөлгүүр зогсоно. Хавхлагийн унтраалтыг хөдөлгүүрийн ажиллагааны ямар ч горим дээр «Останов АИ-9В» /хөдөлгүүрийг зогсоох/ товчлуурын тусламжтайгаар гар аргаар хийж болох ба тохируулагч-насос НР-9В –т орших хөдөлгүүрийн эргэлтийн туйлын давтамжийг хязгаарлагч бичил-салгуур ажиллаж эхлэх үед автоматаар унтардаг.

АИ-9В хөдөлгүүрийн ажиллагааг:

ТСТ-282С (ТСТ-282К) термометрийн тусламжтайгаар гадагш гарч буй хийн темпратураар;

даралтыг дохиологч МСТВ-1,2А –ийн маслын даралтын ба ногоон табло «Давление масла нормальн.» /Маслын хэвийн даралт/ -ны тусламжтайгаар ((1,2±0,3) кгс/см2 дээших даралтын үед гэрэл асна);

ДИМ-8 манометрийн тусламжтайгаар ТВ3-117 хөдөлгүүрийн агаарын стартерын гол суваг дахь агаарын даралтаар;

тохируулагч-насос НР-9В –д угсрагдсан хоёр дохиологчийн ба хоёр таблоны тусламжтайгаар хөдөлгүүрийн эргэлтийн давтамжаар гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр хянана.

Тохируулагч-насосын үүсгэж байгаа командын даралт нь зөвхөн хөдөлгүүрийн роторын эргэлтийн давтамжийг тохируулахад хэрэглэгдээд зогсохгүй , мөн бичил-салгуур дээр дарах ажиллагааг хангадаг сэлгүүр / золотник / -үүдын тусламжтайгаар явагддаг эргэлтийн ажлын ба зөвшөөрөгдөх хамгийн өндөр давтамж дээрхи роторын гаралтын хяналтын дохиологчдыг удирдахад ашиглагддаг. Роторын эргэлтийн давтамж (35300±465) эрг/мин хүрэх үед дохиологчдын нэгнийх нь бичил-салгуур ажиллаж, эргэлтийн давтамжийг (39150±475) эрг/мин –тай тэнцэх хүртэл асах ногоон табло «Обороты АИ-9В нормальн.» /АИ-9В –ийн эргэлт хэвийн./ -г залгасны дараагаар хоёрдахь дохиологч ажиллаж, түүний бичил-салгуур эргэлтийн зөвшөөрөгдөх хамгийн өндөр давтамжид хүрснийг дохиолох улаан табло « Обороты АИ-9В высоки» /АИ-9В –ийн эргэлт өндөр/ -г асаана. Үүний зэрэгцээгээр мөн энэ бичил-салгуур АИ-9В хөдөлгүүрийг зогсоогч цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 –ийг унтраах дохиог өгдөг.

ТВ3-117 хөдөлгүүр үндсэн зангилгаа ба системүүдийнхээ зэрэгцээгээр түүний асаалт, ажиллагааны хяналт, компрессорын турбины өмнөх хийн темпратурыг хязгаарлах, мөн түүнчлэн турбокомпрессорын роторын эргэлтийн хамгийн их давтамжийг хязгаарлах ба чөлөөт турбины эргэлтийн давтамж туйлын хэмжээндээ хүрэх үед хөдөлгүүрийг зогсоох ажиллагааг хангах агрегат, цахилгаан тоноглолын элементүүдтэй байна. Асаалтын систем нь хөдөлгүүрийг газар дээр болон агаарт асаах зориулалттай. Түүний бүрэлдэхүүнд агаар гаргах цахилгаан соронзон хавхлаг бүхий агаарын стартер СВ-78Б, асаалтын үеийн өдөөлтийн агрегат СК-22  ба хоёр СП-26П3 свеча бүхий өдөөлтийн систем ба асаалтын удирдлагын систем багтдаг.

Агаарын стартер нь хөдөлгүүр ТВ3-117 дээр тавигддаг бөгөөд түүнийг асаах ба эргүүлэлт хийх явцад түүний турбокомпрессорыг хариулах зориулалттай. Стратерын үндсэн элемент нь бууруулагч редуктор ба гүйцэж түрүүлэх муфтээр дамжин компрессорын ротортой холбогдсон турбин юм. Стартерын турбин нь түүний цахилгаан соронзон хавхлаг ажиллаж эхлэх үеийн хийн турбины АИ-9В хөдөлгүүрийн компрессороос орж ирж байгаа шахалтат агаараар эргэлтэнд ордог.image001

Стартерын ажиллагааг дохиолохын тулд түүний их биен дээр орших контактуудыг  ашигладаг. Тэдгээр контакт залгагдахад шар табло «Стартер работает» /стартер ажиллаж байна/ асна.

Хөдөлгүүрийн асаалт нь хугацаагаар (АДП-78А панелийн тусламжтайгаар) болон эргэлтийн давтамжаар (түлшний НР-3А агрегатад байрлуулсан төвөөс зугтах салгуур /унтраалгын/ тусламжтайгаар) тогтоогддог. Хөдөлгүүрийн эргэлтийн давтамж 55-65% -даа хүрэхэд бичил-салгуур А812-А ажиллаж, стартерын цахилгаан соронзон хавхлагийг салгаснаар хөдөлгүүрийн асаалт зогсоно.slide-28

АИ-9В ба ТВ3-117 хөдөлгүүрүүдийн асаалтын удирдлагын цахилгааны бүдүүвчид дараах элементүүд багтдаг (зур.38, 39):

Асаалтын щит /самбар/ дээр (нисэгчийн зүүн гар талын пультны дунд талын панель дээр):

АИ-9В хөдөлгүүрийн ажиллагааны төрлийн сэлгэн залгагч ППНГ 15К «Ложный запуск-Прокрут.-Запуск» /Хуурамч асалт-Эргүүлэлт.-Асаалт/ (11);

АИ-9В –ийн асаалтын товчлуур КНР «Запуск» /Асаалт/ (10);

товчлуур КНЗ «Останов АИ-9В» /АИ-9В –ийг зогсоох/ (12);

товчлуур КНР «Стравливание воздуха из топливной автоматики АИ-9В»        /Агаарыг АИ-9В –ийн түлшний автоматикаас гаргах/ (68);

Зур. 39. Хөдөлгүүрүүдийн асаалтын самбар

ногоон табло «Автомат. включена» /Автоматик залгагдсан/ (9);

ногоон табло «Давлен. масла нормальн.» /Маслын даралт хэвийн/ (18);

ногоон табло «Обороты АИ-9В нормальн.» /АИ-9В –ийн эргэлт хэвийн/ (19);

улаан табло «Обороты АИ-9В высоки» /АИ-9В –ийн эргэлт өндөр/ (20);

ТВ3-117 хөдөлгүүрүүдийн ажиллагааны төрлийн унтраалга ВГ-15К-2С «Прокрутка-Запуск» /Эргүүлэлт-Асаалт/ (26);

ТВ3-117 хөдөлгүүрүүдийн асаалтын товчлуур КНР «Запуск» /Асаалт/ (28);

ТВ3-117 хөдөлгүүрүүдийн асаалтын дарааллыг сэлгэн залгах унтраалга /салгуур/    ВГ-15К-2С «Запуск двигат. Левый-Правый» /Хөдөлгүүр асаалт. Зүүн-Баруун/ (29);

товчлуур КНЗ «Прекращ. запуска» /Асаалтыг зогсоох/ (27);

ногоон табло «Автомат. включена» /Автоматик залгагдсан/ (25);

шар табло «Стартер работает» /Стартер ажиллаж байна/ (31);

агаарын стартеруудын гол урсгал дахь агаар даралтыг заагч УИ1-8 «Давление АИ-9В» /АИ-9В –ийн даралт/ (41);

ТСТ-282С (ТСТ-282К) термометрийн заагч ТСТ-2 «Темпратура газов            в АИ-9В » /АИ-9В дэхь хийн темпратур/ (44);

нисэгчийн баруун гар талын пульт дээр:

шар табло «АИ-9В работает» /АИ-9В ажиллаж байна/ (76);

зүүн гар талын САХ /сүлжээний автомат хамгаалалт/ -ын пульт дээр:

АПД-9В панелийн тэжээлийн хэлхээн дэхь сүлжээний хамгаалалтын автомат АЗСГК-5 «Запуск АПД» /АПД –ийн асаалт/ (6);

өдөөлтийн хэлхээн дэхь сүлжээний хамгаалалтын автомат АЗСГК-10 «Запуск. Зажигание» /Асаалт. Өдөөлт/ (7);

АИ-9В хөдөлгүүрийн тасалгаанд:

хийн турбины хөдөлгүүр АИ-9В;

стартер-генератор СТГ-3 ;

түлшний цахилгаан соронзон цорго 610 200А ;

ТСТ-282С термометрийн термопар Т-82К ;

баруун гар талын радио-тасалгаанд:

АИ-9В хөдөлгүүрийн асаалтын панель АПД-9В ;

ачааны бүхээгийн таазанд (шп. №2-3 –ын хооронд):

ТВ3-117 хөдөлгүүрүүдийн асаалтын  панель АПД-78А ;

нисэгчийн зүүн гар талын пультны панелийн ар талд:

АИ-9В –ийн тасалгаанд гал гарах тохиолдолд АИ-9В хөдөлгүүрийг зогсоох реле ТКЕ52П0ДГБ ;

түүний эргэлтийн давтамж дээд хязгаартаа хүрэх үед АИ-9В хөдөлгүүрийг зогсоох реле ТКЕ21П0ДГ ;

нисэгчийн баруун гар талын пультны ард:

хэлхээ салгалтын диод Д2327Б ;

редукторын тасалгаанд:

АИ-9В хөдөлгүүрийн компрессор дахь агаарын даралтыг мэдээлэгч ИД-8;

нисэгчийн бүхээгийн таазанд:

даацын сэнсний тоормозны бичил-салгуур  А802-А;

аккумуляторуудын РК –д (радио-тасалгааны баруун гар талд шп. №13-14 –ийн хооронд);

стартер-генератор СТГ-3 –ыг залгах контактор ТКС201К0Д ;

стартер-генераторыг асаалтын эсэргүүцлээр дамжуулан залгах контактор ТКС101КОД ;

АИ-9В хөдөлгүүрийн түлшний цорго 610 200А –г залгах контактор ТКД2010ДГ ;

стартер-генератор СТГ-3 –ын залгалтын хэлхээн дэхь  асаалтын эсэргүүцэл ПС-200-0,12 (2);

хэлхээ  салгалтын  диод Д232 (123);

стартер-генератор СТГ-3 –ын хэлхээн дэхь инерцийн-хайлах гал хамгаалагч ИП-200 (1);

АИ-9В –ийн РК –д (радио-тасалгааны баруун гар талд шп. №14-15 –ын хооронд);

эргэлтийн хамгийн их давтамжийн реле РМО-16ТВ ;

асаалтын эсэргүүцлийн хэлхээний контакторыг салгах реле ТКЕ52П0ДГ ;

РМО-16ТВ –ыг салгах реле ПКЕ54П0ДГ ;

АИ-9В хөдөлгүүрийн түлшний агрегатуудыг залгах реле ПКЕ54П0ДГ ;

АИ-9В хөдөлгүүрийн асаалтын дохиоллын хэлхээн дэхь гал хамгаалагч      ПМ-2 (8);

стартер-генератор СТГ-3 –ын өдөөх ороомогийн хэлхээн дэхь гал хамгаалагч ПМ-20 (67);

хугацааны реле ТВЕ101А ;

асаалтын түлшний насосын (агр. 726) хэлхээн дэхь гал хамгаалагч ПМ-15 ;

тогтмол гүйдлийн баруун РУ-д (ачааны бүхээгийн баруун гар талын шп. №1 дээр);

хөдөлгүүрийн асаалтын шилжүүлэн залгагч реле ТКЕ54П0ДГБ ;

баруун гар талын ТВ3-117 хөдөлгүүрийн агаарын стартерын цоргыг залгах реле ТКЕ52П0ДГ ;

зүүн гар талын ТВ3-117 хөдөлгүүрийн агаарын стартерын цоргыг залгах реле ТКЕ52П0ДГ ;

асаалтын болон мөстлөг эсэргүүцэх хэлхээнүүдийн салгалтын диод Д237Б ;

ТВ3-117 хөдөлгүүрийн агаарын стартерын цоргоны хэлхээн дэхь гал хамгаалагч ПМ-10 ;

115  36 В 27 В –ын РУ –д (зүүн гар талд шп. №5Н – 6Н –ын хооронд):

ДИМ-8К манометрийн хэлхээн дэхь гал хамгаалагч ПМ-2 .

Хөдөлгүүрийн асаалтын автомат панель АПД-9В АИ-9В хөдөлгүүрийн асаалтын хугацааны программыг нөхөж ажиллах зориулалттай. Уг панель нь дотроо программын механизм ПМ7К030А, реле ПКЕ56П0ДГ (Р1), ПКЕ54П0ДГ (Р3), гурван ПКЕ52П0ДГ реле (Р2, Р4, Р5), дөрвөн  Д237А   диод    (Д1-Д4), эсэргүүцэл 1ПЭВ-3-100 Ом±5% (R1) ба  зургаан ОМЛТ-1-10к±5% (R2 – R7) –ыг тус тус агуулсан хайрцаг юм.

Программын механизм нь программыг өгөдсөн циклограммын дагуу нөхөхөд зориулагдсан цахилгаан моторт хугацааны реле бөгөөд тогтмол гүйдлийн цахилгаан хөдөлгүүр Д-2РТ, гаднын холболт бүхий бууруулагч редуктор, хэлбэршүүлсэн долоон нударгын блок, долоон ширхэг В601 бичил-салгуурын блок ба реле ТКЕ21ПКГ (МР) –аас тогтдог.

Д-2РТ цахилгаан хөдөлгүүрийн их биеийг цилиндр хэлбэрийн тогтмол соронзоны байдлаар хийсний үр дүнд уг хөдөлгүүр эргэлтийнхээ давтамжийн тогтмолжилтоор илэрхийлэгддэг параллель өдөөлтийн   хөдөлгүүрийн шинж чанарыг агуулдаг байна. Д-2РТ  хөдөлгүүрт эргэлтийнх нь давтамжийн тогтворжилтыг улам сайжруулахын тулд  контактуудыг нь якорийн ороомогтой параллелиар холбосон хурдны төвөөс зугтах тохируулагч ЦР –ийг тавьж өгсөн байна.

Нударгануудын блокийн гол нь  өгөгдөж байгаа хүчдэлийн туйл андуурагдах үед программын механизмын элементүүдийг эвдрэлээс хамгаалах храп –ын /хүржигнэгч гэсэн утгатай/  муфтээр дамжин редуктороор хөдөлгөөнд ордог.

Программын механизмын ажиллагааны зарчим  нь цахилгаан хөдөлгүүр   Д-2РТ –д тэжээл өгөх үед түүний эргэлт редуктор ба храп –ын  муфтээр нударгануудад дамжигдах ба циклограммд  нийцсэн тодорхой хугацааны дараагаар тэдгээр нударга харгалзах бичил-салгуур В601 дээр үйлчлэх бөгөөд бичил-салгуурууд асаалтын бүдүүвчийн зохих элементэд тэжээлийн импульс өгдөгт оршино.

Программын механизм нь бичил-салгууруудын ажиллаж эхлэх хугацааны баримжаалсан ба нарийвчилсан тохируулгатай байна. Баримжаалсан тохируулга дээр нь тэдгээр нударганууд фрикционноор суугдсан  голтойгоо харьцангуй эргэлтээр явагддаг бол, нарийвчилсан тохируулга нь бичил-салгууруудын хөшүүрэгт эрэгдэгдсэн тохируулгын шураг /винт-ээр/ -аар хийгддэг.

Программын механизмын реле ТКЕ21ПКТ (МР) цахилгаан хөдөлгүүр Д-2РТ –г ажиллагаанд оруулах ба түүнийг салгаснаас хойш программыг нөхөж ажилласны дараах инерцийн гүйлтийг багасгах зорилгоор динамик тоормозлолыг хангах үүрэгтэй.

Программын механизм ган гэрэнд бин битүү байдлаар хийгдсэн байдаг.

Хэлхээнүүдийн сэлгээ релений цуглуулгын тусламжтайгаар явагддаг. Диодууд хэлхээний салгалтыг хангадаг. Эсэргүүцэл R1 реле ПКЕ54П0ДГ (Р3) –ыг удаан хугацаагаар өөрийгөө блоклох  үед нь хэт халалтаас хамгаалдаг. Бусад эсэргүүцлүүд хяналтын залгуурын салаалалт Ш3 -ын хэлхээнд залгагдсан байна.

АПД-9В –гийн техникийн үндсэн өгөгдлүүд

Тэжээлийн хүчдэл ……………………………………………24 В

Программыг нөхөх хугацаа ………………………………..(30±3) с

Ажлын горим ……………………………………………………богино хугацааны давталтат:

2  минутын   завсарлагаатай

5 мөчлөг зөвшөөрөгдөх ба

түүний дараах завсарлагаа

15 минутаас багагүй байна.

Масс ………………………………………………….               4,5 кг –аас илүүгүй.

Хөдөлгүүрийн асаалтын автомат панель АПД-78А ТВ3-117 хөдөлгүүрүүдийн асаалтын хугацааны программыг нөхөж ажиллах зориулалттай бөгөөд дотор нь программын механизм 2ПМ7060Л, релений  цуглуулга ПКЕ54П0ДГ (Р1), ПКЕ52П0ДГ (Р2, Р3), ПКД2010ДГ (Р4), диод Д237А (Д1, Д2) ба эсэргүүцэлүүд ОМЛТ-1-10 кОм±5% (R18 R2) –ыг тус тус байрлуулсан хайрцаг хэлбэртэй байна.

Программын механизм нь хугацааны программыг  нөхөхөд зориулагдсан цахилгаан моторт хугацааны реле бөгөөд цахилгаан хөдөлгүүр Д-2РТ, цахилгаан соронзон ЭМС-18Т, бууруулагч редуктор, хэлбэршүүлсэн таван нударгын блок, таван бичил-салгуур В601 –ийн блок, эсэргүүцэл 1ПЭВ-10-130 Ом±5% ба конденсатор  ОКБГ-И-600В-0,001 мкФ±5% -аас тогтно.

Энэхүү программын механизм нь бүтэц ба ажиллагааныхаа зарчмаар  программын АПД-9В механизмтай төстэй боловч, түүнээс ялгаатай нь эсэргүүцэл 1ПЭВ-10-130 Ом±5% ба конденсатор  ОКБГ-И-600В-0,001 мкФ±5% -аас тогтох     Д-2РТ хөдөлгүүрийн эргэлтийн давтамжийн төвөөс зугтах тохируулагчийн контакт ба  нударгануудын блокийн эргэлтийн давтамжийг сэлгэн залгахад зориулагдсан цахилгаан соронзон ЭМС-18Т (ЭМ) хоёрын хоорондын оч хаялтыг багасгах оч унтраах блоктой байдаг явдал юм. Сэлгэн залгалт нь хөшүүргийг сэлгэн залгалтын муфтийн хамт шилжилт хийх үед цахилгаан соронзоны үйлчиллээр хийгдэж байгаа  редукторын  дамжуулгын тооны өөрчлөлтийн үр дүнд явагддаг.

Диод Д1 ба Д2 программын механизм санамсаргүй  залгагдаж ажиллахаас болон өгөгдөж байгаа хүчдэлийн туйл андуурагдах  тохиолдолд уг механизмыг эвдрэлээс  зайлсхийлгэх зориулалттай.

Асаалтын панель АПД-78А –гийн техникийн үндсэн өгөгдлүүд

Тэжээлийн хүчдэл …………………………………………… 20-30 В

Хүчдэлийн богино хугацааны (5-10 с) бууралт …….. 16 В хүртэл

Хэрэглэж байгаа гүйдлийн хүч …………………………… 5 А –аас илүүгүй

Программыг нөхөх хугацаа …………………………………  55,5±4 с

Ажлын горим …………………………………………………….   богино хугацааны давталтат: хоорондоо

2 минутын завсарлагаатай 5 залгалт      зөвшөөрөгдөх   ба түүнээс хойш хүрээлэн байгаа орчны темпратурыг хүртэл бүрэн хөргөгднө.

Масс …………………………………………………………….  4 кг –аас илүүгүй.

Өдөөлтийн систем /Система зажигания/ хөдөлгүүрийг газар дээр ба агаарт асаах үед агаар-түлшний хольцыг гал авалцуулах зориулалттай.

АИ-9В хөдөлгүүрийн хувьд индукцийн ороомог КР-12СИ ба асаалтын свеча        СД-55АНМ –ээс тогтох өндөр хүчдэлийн өдөөлтийн системийг хэрэглэдэг.

Ороомог КР-12СИ (зур. 40) нь бүтцийн хувьд индукцийн вибратор /доргиул/ юм. Нэг ба хоёрдугаар ороомог нь трансформаторын нэг ган зүрхэвчинд ороогдсон байна. Тасалдуулагчийн контактыг нэгдүгээр ороомогтой цуваагаар холбож, хоёрдугаар ороомогийн төгсгөлүүдийг свечаны электродуудад залгасан байна. Индукцийн ороомогийн ажиллагааны зарчим хоёрдугаар ороомогт харилцан индукцийн ЦХХ /цахилгаан хөдөлгөгч хүч/ үүсдэгт үндэслэгддэг.

Зур. 40. КР-12СИ ба хоёрдахь цувралын СК-22-2

өдөөлтийн агрегатуудын цахилгаан бүдүүвч.

Доргиул / Вибратор / -ыг залгах үед нам хүчдэлийн тогтмол гүйдэл нэгдүгээр ороомогоор өнгөрөхдөө доргиулын ялтсан зүрхэвчийг татсанаар тасалдуулагч /прерыватель/ -ийн контактыг салгах соронзон урсгалыг үүсгэдэг. Соронзон урсгал үгүй болоход тасалдуулагчийн контакт дахин  залгагдаж, соронзон урсгал үүсгэн нэгдүгээр ороомогоор гүйдэл дахин гүйнэ гэх  мэтээр цаашид үргэлжлэн давтагдна. Иймээс доргиулын хоёрдугаар ороомог лугших соронзон урсгалд оршдог бөгөөд олон тооны ороодосын ба соронзон урсгалын өөрчлөлтийн ихээхэн хурдны улмаас түүнд үлэмж хэмжээний харилцан индукцийн ЦХХ үүсдэг. Тасалдуулагчийн контактуудыг таслалтын үеийн өөрийн индукцээр үүссэн гүйдлийн улмаас түлэгдэж шатахаас хамгаалахын зэрэгцээгээр соронзон урсгалын өөрчлөлтийн хурд ба хоёрдугаар ороомог дахь харилцан индукцийн ЦХХ –ийг нэмэгдүүлэгч конденсаторыг түүний контактуудтай параллелиар залгасан байна.

Өндөр хүчдэлийн свеча нь асаалтын форсункийн хамт хөдөлгүүрийн дөл авалцуулагч /воспламенитель/ -д тавигддаг бөгөөд асаалтын түлшний хольцонд дөл авалцуулахад зориулагддаг.

Асаалтын свеча СД-55АНМ –ын техникийн үндсэн өгөгдлүүд

 

Тэжээлийн хүчдэл …………………………………………………. 27 В

Хоёрдугаар ороодос дээрхи хүчдэл …………………………. 12 000 – 15 000 В

Нэгдүгээр ороодост хэрэглэгдэж байгаа гүйдлийн хүч … 2,3-2,5 А

Ажлын горим …………………………………………………………. богино хугацааны

давталтат.

ТВ3-117 хөдөлгүүр дээр өдөөлтиййн агрегат СК-22-2 ба хагас дамжуулагчийн хоёр СП-26ПЗ свеча –наас тогтох нам хүчдэлийн өдөөлтийн системийг хэрэглэдэг.

Өдөөлтиййн агрегат СК-22-2 нь дотроо тус бүр индукцийн ороомог, оч унтраах ба хуримтлуулах конденсаторууд, селений диодууд, цэнэг гүвэгч, эсэргүүцлийн цуглуулга ба идэвхижүүлэгчээс тогтох хоёр сувагийг агуулсан гагнагдмал их бие хэлбэрээр хийгдсэн байна. Хуримтлуулагч конденсатор, диодууд, эсэргүүцлүүд, цэнэг гүвэгч ба идэвхижүүлэгч индукцийн ороомогийн хоёрдугаар ороодсын хэлхээнд холбогдсон байна. Уг агрегат индукцийн ороомогийн хоёрдугаар ороодостой параллелиар залгагдсан хуримтлуулагч конденсатор дээр цахилгаан цэнэг хуримтлуулж, уг цэнэгээ свеча–ны электрод хоорондын хагас дамжуулагч давхрагаар  агшин зуурт гүвэх зарчмаар ажилладаг.

Асаагуурын свеча СП-26ПЗ нь  свечаны үзүүрт орших тусгай камераас очных нь дөл хаягддаг хуримтлуурын цэнэг гүвэлтээр агаар-түлшний хольцонд гал авалцуулахад зориулагддаг.  Цэнэг гүвэлтийн мөчид камер дахь электродуудын хооронд өндөр даралт үүсч, свечаны камераас оч уртасгасан дөлний хэлбэрээр хаягддаг.

Өдөөлтийн агрегат СК-22-2 –ын техникийн үндсэн өгөгдлүүд

                        Тэжээлийн хүчдэл …………………………………………… (27±1) В

Нэвтлэх хүчдэл ………………………………………………. 2500 В –оос илүүгүй

Тэжээлийн хүчдэл (27±1) В байгаа үед 1 с –д

свечан дээр байх цэнэгийн тоо ………………………… 1-25

Ажлын горим ………………………………………………….. богино хугацааны: нэг залгалтын

үргэлжлэлт – 30 с, залгалт хоо –

рондын завсарлагаа 2 мин –аас

багагүй байна.

А с а а л т ы н  т ү л ш н и й  н а с о с  агр.726 хөдөлгүүрийг асаах үед түүний асаалтын ба ажлын форсункуудад түлш өгөх үүрэгтэй. Энэ нь цахилгаан хөдөлгүүр МУ-102АТВ –ийн дамжуулга бүхий араат насос юм. Насосын гаралтан дээрхи даралтын өөрчлөлт редукц –ийн хавхлагаар хийгддэг.

Насосын техникийн үндсэн үзүүлэлтүүд нь: тэжээлийнх нь хүчдэл 24 В, хэрэглэгдэж байгаа гүйдлийн хүч 6,6 А, илүүдэл даралт 0,8 –аас 1,3 кгс/см2  ба шахалтын даралт нь 6+0,5 кгс/см2  байх үеийн түлш өгөлт 18 л/цаг –аас доошгүй; масс нь 2,1 кг байна.

Даралтын дохиологч МСТВ 1,2А – маслын даралт (1,2±0,3) кгс/см2 хүрэх үед дохио өгөх зориулалттай, контактын систем бүхий мембран хэлбэрийн мэдээлэгч юм. Хөдөлгүүрийн эргэлтийн давтамж (3500±475) эрг/мин – тай тэнцүү болж, маслын даралт (1,2±0,3) кгс/см2 –д хүрэх үед дохиологчийн контактууд холбогдон дохионы гэрэл асна.

Даралтын дохиологч МСТВ-1,2А –ийн техникийн үндсэн өгөгдлүүд

Ажлын хүчдэл ……………………………………………………  (27±3) В

Контактаар өнгөрөх гүйдлийн хүч …………………………  1,5 А –аас илүүгүй

Ажиллаж эхлэх даралт ……………………………………….             (1,2±0,3) кгс/см2

Хэт ачааллын даралт …………………………………………  12 кгс/см2

АИ-9В хөдөлгүүрийн асаалтын цахилгааны бүдүүвч (зур. 38 –ыг үз):

хөдөлгүүрийг газар дээр ба агаарт асаах

хуурамчаар асаалт хийх

хөдөлгүүрийг хүйтнээр эргүүлэх

асаалтыг зогсоох ба хөдөлгүүрийг унтраах ажиллагааг гүйцэтгэнэ.

Х ө д ө л г ү ү р и й н   а с а а л т  нисдэг тэргэн дээрхи аккумуляторын 12САМ-28 батарейнаас буюу аэродромын тогтмол гүйдлийн тэжээлийн эх үүсвэрээс, эсвэл шулуутгагч төхөөрөмж ВУ-6А –гаас, эсвэл аэродромын хувьсах гүйдлийн тэжээлийн эх үүсвэрээс явагддаг. Бүдүүвчийн элементүүд тэжээлээ аккумуляторын шин I –ээс ба аккумуляторуудын шин-ээс авна.

Цаашид ТВ3-117 хөдөлгүүрийг асаах зорилгоор АИ-9В хөдөлгүүрийг асаахын тулд:

асаахын өмнө нисэх багт зориулсан заавраар заагдсан хэд хэдэн ажиллагаа явуулах;

удирдлага, хяналтын аппаратурын хэлхээний хамгаалалтын автоматын зэрэгцээгээр АЗСГК-5 «Запуск АПД» (6) ба АЗСГК-10 «Запуск. Зажигание» (7) –г залгах;

галын аюулаас хамгаалах системийн ажиллах чадварыг шалгах;

хөдөлгүүрийн ажиллагааны төрлийн сэлгэн залгагч ППНГ-15К «Ложный запуск-Прокрут.-Запуск» /Хуурамч асаалт- Эргүүлэлт-асаалт/ (11) –ийг «Запуск» байрлалд нь тавих;

товчлуур КНР «Запуск» (10) дээр түр зуур дарах;

Товчлуур  «Запуск» (10) дээр дарах үед тэжээл аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 (6) асаалтын панель АПД-9В (13)–ийн Ш1 залгуурын контакт 2, бичил-салгуур 0, Ш1 залгуурын контакт 4, товчлуур «Запуск» (10) -аар дамжин:

Реле ПКЕ54П0ДГ (55) –ийн контакт 8-7 ба реле (23) -ын контакт 5-4 –өөр реле ТВЕ101А (90) –ийн ороодос дээр өгөгдөх ба реле ажилласнаар асаалтын панелийн реле Р1 -ийн өөрийгөө блоклох урьдчилсан хэлхээг бэлтгэнэ;

хасах хэлхээ нь  Ш1 –ийн контакт 10 –аар ерөнхий хасахаар  хангагддаг Ш1 залгуурын контакт 8 –аар дамжин залгуур реле Р1 –ийн ороодос дээр өгөгднө.

Реле Р1 ажиллан 11-12 дахь контактуудаараа   аккумуляторын шин I, АЗСГК-5 (6), эргэлтийн давтамж нь туйлын хэмжээндээ хүрэх үед хөдөлгүүрийг зогсоох реле ТКЕ21П0ДГ (16) –ний контакт 2-1 ба АИ-9В –ийн тасалгаанд гал түймэр гарсан үед хөдөлгүүрийг зогсоох реле ТКЕ52П0ДГ (15), товчлуур КНЗ «Останов АИ-9В» (12), панелийн Ш1 залгуурын контакт 7, реле Р1 –ийн контакт 11-12, панелийн Ш2 залгуурын контакт 1, реле ТВЕ101А –ний контакт 2-3, Ш2 залгуурын контакт 5, бичил-салгуур А, реле Р1 –ийн ороодос, Ш1 залгуурын контакт 10 ба нисдэг тэрэгний масс гэсэн хэлхээгээр өөрийгөө блоклоно. Реле Р1  өөрийгөө блоклосноор «Запуск» товчлуурыг дарсныхаа дараа суллаж тавих боломж бүрдэж байгаа юм. Үүний зэрэгцээгээр тэжээл Ш1 залгуурын контакт 8 –аар дамжин реле ТВЕ101А  (90) дээр ирэх ба панелийн Ш2 залгуурын контакт 1 –ээр стартер-генераторын өдөөлтийн ороодосыг хүчдэл тохируулагч РН-120У -аас гал хамгаалагч ПМ-20 (67) –аар  аккумуляторуудын шин –ийн шууд тэжээлд шилжүүлэн залгадаг контактор ТКД511К0Д (56) дээр өгөгднө;

контакт 5-6 контактор ТКС201К0Д (4) –ын бичил-салгуур Г –гээр залгалтын хэлхээг бэлтгэнэ;

контакт 8-9 контактор ТКС101К0Д (3) –ын бичил-салгуур Д –гээр залгалтын хэлхээг бэлтгэнэ;

контакт 2-3 тэжээлийг: Ш1 залгуурын контакт 3 –аар АПД-9В панелийн ажлын дохиоллын ногоон табло «Автомат. включена» (9) дээр, тогтмол гүйдлийн цахилгаан хангамжийн системийн бүдүүвчийн ажиллагааны тайлбарт заагдсан автомат АЗП-8М (АЗП-А2) (77) –ыг хуурамчаар ажиллахаас зайлсхийлгэх зориулалттай тогтмол гүйдлийн цахилгаан хангамжийн бүдүүвчийн реле ПКЕ52П1ПГБ (87) дээр, мөн программын механизмын цахилгаан хөдөлгүүрийг залгадаг реле МР дээр тус тус өгөх ба уг механизм циклограммын дагуу программыг нөхөн ажиллаж эхэлнэ;

контакт 17-18 диод Д1 ба Д2 –оор дамжуулан реле Р2 –ын ороодост тэжээл өгөх ба реле Р2 ажилласнаар:

контакт 5-6 нь реле Р4 –ийн бичил-салгуур Д –гээр залгалтын хэлхээг бэлтгэнэ;

контакт 2-3 нь цахилгаан соронзон цорго 610200А (17) –ыг залгадаг контактор ТКД1010ДГ (14) дээр тэжээл өгснөөр хөдөлгүүр АИ-9В –д түлш ирнэ.

Ингэхлээр товчлуур «Запуск» (10) дээр дарах үед реле Р1 бичил-салгуурын А контактаар өөрийгөө блоклон, стартер-генераторын өдөөлтийн ороодос асаалтын бүдүүвчид шилжин залгагдаж, ногоон табло «Автомат. включена» (9) асч, хөдөлгүүрт түлш өгөгдөх ба АПД-9В панелийн программын механизм залгагдна.

Хөдөлгүүрийн асаалтын товчлуур дээр дарснаас хойш 1,5 с –ийн дараа асаалтын товчлуурын хэлхээг салгадаг бичил-салгуур О ажиллаж эхлэх боловч, реле Р1 өөрийгөө блоколсоны улмаас өмнө нь ажилласан бүдүүвчийн бүх элемент хүчдэлтэй хэвээрээ үлдэнэ;

реле Р1 –ийн контакт 2-3 –ыг алгасан реле МР, ногоон табло «Автомат. включена» (9) -ийн болон реле ПКЕ52П1ПГБ (87) –ийн тэжээлийн хоёрдахь хэлхээг үүсгэнэ.

Асаалтын товчлуур дээр дарснаас хойш 3 с –ийн дараа программын механизмын бичил-салгуур Е ба Д ажиллаж эхэлнэ.

Бичил-салгуур Е ажиллаж эхлэх үед тэжээл аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 (6), сэлгэн залгагч ППНГ-15К (11), реле Р1 –ийн контакт 17-18 –аар дамжин АИ-9В хөдөлгүүрийн өдөөлтийн системийн КР-12СИ –ийн асаалтын ороомогийг залгадаг реле Р5 дээр өгөгддөг бол, өндөр хүчдэл түүнээс дөл авалцуулагчийн асаалтын свеча –нд өгөгднө.

Бичил-салгуур Д ажиллаж эхлэх үед тэжээл аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 (6),  реле Р1 –ийн контакт 8-9 –өөр дамжин:

залгуур Ш2 –ын контакт 8 ба реле ТКЕ52П0ДГ (23) –ын контакт 1-2 –оор дамжин контактор ТКС101К0Д (3) дээр,

реле Р2 –ын контакт 5-6 –гаар дамжин реле Р4 –ийн ороодост тус тус өгөгддөг.

Контактор ТКС101К0Д (3) ажиллаж эхлэх үед тэжээл реле ПКЕ54П0ДГ  (55) –ын контакт 2-1 –ээр дамжин реле РМО-16ТВ (22) –ыг залгах ороомог дээр өгөгдөх ба уг реле (22) ажилласнаар:

асаалтын эсэргүүцэл ПС-200-0,12 (2) –оор дамжуулан стартер-генераторыг залгах ба стартер-генератор аажмаар харьж эргэн стартерыг хөдөлгүүрийн ротортой холбогч дамжуулах механизмын люфтүүдийн цохилтгүй сонголтын боломжийг бүрдүүлдэг;

реле ПКЕ54П0ДГ  (55) –ын хэлхээг залгах боловч, хүчдэл бага учраас  ажиллаж эхлэхгүй.

реле Р4 ажиллаж эхэлснээр:

контакт 3-2 –оороо реле Р3 –ын бичил-салгуур Б –гээр залгалтын хэлхээг бэлтгэнэ;

контакт 5-6 нь реле ПКЕ54П0ДГ (89) –ийг залгана.

Реле (89) ажиллаж эхэлснээр:

контакт 8-9, 11-12 нь асаалтын насос (агр.726) –ыг залгана;

контакт 5-6 нь тэжээлийг аккумуляторын шин I –ээс АЗСКГ-5 (6), залгуур Ш1 –ийн контакт 2 ба реле Р2 –ын контакт 2-3 –аар дамжуулан асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлагт өгнө;

контакт 2-3 нь асаалтын түлшийг ажлын форсункт өгөх цахилгаан соронзон хавхлаг МКТ-210 –ын залгалтын хэлхээг бэлтгэдэг.

Ингээд асаалтын товчлуурыг дарснаас хойш 3 с –ийн дараагаар:

тэжээл асаалтын эсэргүүцлээр дамжин стартер-генератор дээр өгөгдөх бөгөөд хөдөлгүүрийн роторын харих эргэлт эхэлдэг;

түлшийг хөдөлгүүрийн асаалтын түлшний системд өгдөг асаалтын насос (агр.726) залгагдна;

тэжээл асаалтын свеча –ны электрод дээр өндөр хүчдэл өгдөг өдөөлтийн ороомог дээр өгөгднө;

асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлаг залгагдах ба түлш асаалтын форсункаар дамжиж, дөлний бамбар үүсгэн асаалтын свеча –гаар шатаагддаг дөл авалцуурт орж ирнэ.

Хөдөлгүүрийн асаалтын товчлуурыг дарснаас хойш 6 с –ийн дараагаар программын механизмын бичил-салгуур Б ажиллаж эхлэх ба тэжээл  аккумуляторын шин I –ээс АЗСКГ-5 (6), реле ТКЕ21П0ДГ (16) ба ТКЕ52П0ДГБ (15) –ын контактууд, товчлуур КНЗ (12) ба реле Р4 –ийн контакт 3-2 –оор тус тус дамжин реле Р3 дээр өгөгднө.

Реле Р3 ажиллаж эхэлснээр:

контакт 11-12 –оороо аккумуляторын шин I, АЗСКГ-5 (6), реле ТКЕ21П0ДГ (16) ба ТКЕ52П0ДГБ (15) –ын контактууд, товчлуур КНЗ (12) ба бичил-салгуур В, эсэргүүцэл Р1, реле Р3 –ын ороомог, залгуур Ш1 –ийн контакт 10 ба нисдэг тэрэгний массын хэлхээгээр бичил-салгуур Б –гийн контактууд анхныхаа салгаастай байдалд орсноос хойш 2 с –ийн дараа хүчдэлтэйгээ үлдэж байхаар өөрийгөө блоклоно;

реле Р1 өөрийгөө блоклохоо зогссоноос хойш реле Р2 –ыг хүчдэлтэй хэвээр нь үлдээхийн тулд реле Р3 –ын контакт 3-2  бичил-салгуур О –гоор дамжин реле Р2 –ын тэжээлийн хоёрдахь хэлхээг үүсгэнэ.

контакт 5-6 нь реле ПКЕ54П0ДГ (89) –ийн контакт 2-3 –аар ажлын форсункт асаалтын түлш өгөх цахилгаан соронзон хавхлаг МКГ-210 –ийг залгах бөгөөд диод Д215А (123) –аар дамжин түлшний цахилгаан соронзон цорго 610200А (17) ба асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлагийг залгах контактор ТКД1010ДГ (14) -ийн тэжээлийн нэмэлт хэлхээг үүсгэдэг;

контакт 8-9 нь үндсэн түлшний цахилгаан соронзон хавхлаг МКТ-212  дээр тэжээл өгнө.

Иймээс асаалт эхэлснээс хойш 6 с –ийн дараагаар:

тэжээл цахилгаан соронзон хавхлаг МКГ-210 дээр өгөгдөж, асаалтын түлш асаалтын насос (726) –ноос ажлын форсункаар дамжин шаталтын камерт өгөгдөж, дөл асаагчийн бамбараас  авалцан шатна;

тэжээл тохируулагч-насос НР-9К –ын цахилгаан соронзон хавхлаг МКГ-212 дээр өгөгдөх ба уг хавхлаг насосноос ажлын форсункт түлш өгөх гол сувгийг нээнэ.

Асаалтын товчлуур дээр дарснаас хойш 6,5 с –ийн дараагаар бичил-салгуур Г ажиллаж эхлэн, контактор ТКС201К0Д (4) –ийг залгана. Энэ контактор ажиллаж эхлэн өөрийн контактуудаар:

асаалтын эсэргүүцэл ПС-200-0,12 (2) –ыг шунт –лаж, стартерыг бүрэн хүчдэлд залгах ба үүнтэй холбоотойгоор хөдөлгүүрийн компрессорын болон нээлттэй хавхлаг МКГ-212 –оор шаталтын камерын ажлын форсункуудад түлш өгч, АИ-9В хөдөлгүүрийг эргэлтийнх нь ажлын давтамжид  оруулдаг тохируулагч-насос НР-9К -ын эрчимтэй харилт эхэлнэ;

контактор ТКС101К0Д (3) –ын гүйдлийг таслагч реле ТКЕ 52П0ДГ (23) –г залгах бөгөөд уг реле (23) асаалтын эсэргүүцэл ПС-200-0,12 –ын хэлхээг салгана;

реле  ПКЕ54П0ДГ (55) –ын ороомог дээр бүрэн хэмжээний хүчдэл өгнө.

Реле (55) ажиллаж эхлэн, өөрийн контактуудаар:

контакт 2-1 нь реле РМО-16 (22) –ний залгагч ороодсын тэжээлийн хэлхээг салгах боловч, энэ релений контактууд стартерын хэрэглэж байгаа их хэмжээний гүйдлээр үүссэн цувраа ороомгийн үлэмж хэмжээний соронзон урсгалын улмаас залгаастай байдлаа хадгалж үлдэнэ;

контакт 5-6 хугацааны реле ТВЕ101А (90) –ний контактуудыг алгасан, панель  АПД-9В –ийн реле Р1 –ийн өөрийгөө блоклох хэлхээг хангана;

контакт 8-9 нь дээр заасан контакт 5-6 –г залгуулахад хангалттай хэмжээний  хугацааны сааталтайгаар өөрийн контактуудыг салгах хугацааны реле ТВЕ101А (90) –г салгаж унтраана.

Ийм байдлаар 6,5 дахь секунд дээр стартер-генератораар явагдах хөдөлгүүрийн роторын эрчимтэй харилт эхэлнэ.

8 дахь секунд дээр бичил-салгуур Б -гийн контактууд анхныхаа салгагдсан байдалд ирэх боловч, реле Р3 ба түүгээр залгагддаг бүдүүвчийн элементүүд түүний өөрийгөө блоклолтын үр дүнд хүчдэлтэй хэвээр үлдэнэ.

Товчлуур «Запуск» дээр дарснаас хойш 12 с –ийн дараагаар бичил-салгуур Д ба Е анхныхаа салгагдсан байдалд орцгооно. Бичил-салгуур Е –гийн контактууд салгагдснаар реле Р5 гүйдэлгүйжиж, хөдөлгүүрийн өдөөлтийн систем унтраагдах ба харин бичил-салгуур Д –гийн контактууд салгагдснаар реле Р4 дээр тэжээл өгөгдөхгүй болно.

Реле Р4 дээр тэжээл өгөгдөхгүй болсноор, түүний:

контакт 3-2 нь бичил-салгуур Б –гийн шаардлагагүй болсон хэлхээг салгана;

контакт 5-6 нь реле ПКЕ54П0ДГ (89) –ийг унтрааснаар асаалтын түлшний насос (726)  ба ажлын форсункууд дахь асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлаг насос (726) –ноос салгагдна.

Иймээс 12 дахь секунд дээр асаалтын түлш өгөгдөхгүй болж, өдөөлтийн систем унтраагдан, хөдөлгүүр түлшээ зөвхөн тохируулагч-насос НР-9К –ноос авах болно.  Стартер-генераторын чадлын ба компрессорын турбины бий болсон илүүдэл моментын улмаас хөдөлгүүрийн роторын харилт үргэлжилнэ.

Хөдөлгүүрийн турбин ажиллагаанд орох үед стартерын хэрэглэж байгаа гүйдлийн хүч багасна. Гүйдлийн хүчний 70-50 А хүртэлх буралт нь хөдөлгүүрийн эргэлтийн 17000-25000 эрг/мин –ын давтамжтай  тохирдог бөгөөд цувраа ороодсуудын соронзон урсгалын бууралтын улмаас реле РМО-16 (22) өөрийн контактуудаа салгаж, стартер-генераторыг унтраана. Үүний үр дүнд стартер-генераторын хүчдэл тохируулагч РН-120У -д удирдагдахааргүй генераторын ажлын горимд шилжих шилжилт зогсоно.

Реле РМО-16 –гийн контактууд салгагдахтай нэгэн зэрэг гүйдлээс салгагдахдаа 5-6 дахь контактуудаараа реле Р1 –ийн өөрийгөө блоклох хэлхээг  тасалдаг реле ПКЕ54П0ДГ (55) дээр тэжээл өгөгдөхгүй болно.

Реле Р1 гүйдэлгүй болсноор өөрийн:

Контакт 17-18 –аар реле Р2 –ын залгалтын хэлхээг салгах боловч, аккумуляторын шин I –ээс АЗСКГ-5 (6), бичил-салгуур О ба өөрийгөө блоклосон реле Р3 –ын 3-2 дугаар контактаар дамжуулан тэжээл авч хүчдэлтэй хэвээр үлдэх ба үүнтэй холбоотойгоор контактор ТКД1010ДГ (14), цахилгаан соронзон цорго 610200А (17) хоёрын тэжээлийн хэлхээ ажиллагаатай хэвээр үлдэнэ.

контакт 11-12 блоклолтоос гарч, стартер-генераторын өдөөлтийн ороомгийг асаалтын бүдүүвчээс салгаж, хүчдэл тохируулагч РН-120У –д залгадаг, контактор ТКД511К0Д (56) –г салгана.

контакт 8-9 бичил-салгуур Д –гийн хэлхээг таслана;

контакт 5-6 контактор ТКС201К0Д (4) –ыг салгана;

контакт 2-3 реле МР –ийн залгалтын хэлхээг таслах боловч, бичил-салгуур О –гоор дамжуулан тэжээл авч, хүчдэлтэй хэвээр үлдэх бөгөөд үүний үр дүнд цахилгаан хөдөлгүүр Д-2РТ программын механизмын ажиллагааг үргэлжлүүлэн хангасаар байх болно. Үүний зэрэгцээгээр  мөн энэ бичил-салгуураар    ногоон табло «Автомат. включена» (9)  болон  АЗП-8М (АЗП-А2) –ыг хуурамчаар ажиллахаас зайлсхийлгэх реле ПКЕ52П0ДГ (87) дээр тэжээл өгөгдсөөр байх болно.

Иймээс реле РМО-16 –гийн контактууд салснаар стартер-генератор унтраагдаж, асаалтын товчлуур дээр дарсан мөчөөс 20 с –ээс илүүгүй хугацааны дараа турбины илүүдэл моментын улмаас хөдөлгүүр сул явалтын горимд орно.

Хэрэв реле РМО-16ТВ ямар нэг шалтгаанаар өөрийн контактуудыг заасан хугацаанд салгахгүй бол бичил-салгуур А –гийн контактуудын салалтын болон түүгээр хийгдэх реле Р1 –ийн блоклолт зогссоны үр дүнд 20 дахь секундэд стартер- генератор салгагдна.

Хэрэв хөдөлгүүр 20 с –ээс бага хугацаанд эргэлтийнхээ  давтамжийн зохих горимд орохгүй бол 20 дахь секунд дээр бичил-салгуур В –гийн контактууд салахад 8-9 дэхь контактаараа үндсэн түлшний  цахилгаан оронзон хавхлаг МКТ-212 –ыг залгадаг реле Р3 –ын блоклолт зогсоож, харин контакт 2-3 ба 5-6 нь реле Р2 –ыг унтраах ба контактор ТКД1010ДГ (14) –ын тэжээлийн хоёр хэлхээг салгах бөгөөд энэ үед цахилгаан соронзон цорго 610 200А гүйдлээс салсантай холбоотойгоор хөдөлгүүр АИ-9В зогсоно.

Хэрэв хөдөлгүүр 20 с –ээс бага хугацаанд эргэлтийнхээ номинал давтамжийн горимд орж амжсан бол зөьхөн эргэлтийн номинал давтамжийн дохиологч  шар ба ногоон табло «АИ-9В работает» (76), «Обороты АИ-9В нормальны» (19) –г залгаад зогсохгүй, аккумуляторын шин I, АЗСГК-5 (6), ТКЕ21П0ДГ (16), ТКЕ52П0ДГ (15), товчлуур КНЗ (12), залгуур Ш1 –ийн 7 дахь үзүүр, залгуур Ш2 –ын 11 дэхь үзүүр, эргэлтийн номинал давтамжийн дохиологчийн бичил-салгуур, залгуур Ш2 –ын 12 дахь үзүүр, диод Д3 ба Д4, реле Р3 –ын контакт 11-12, эсэргүүцэл R1, реле Р3 –ын ороодос, залгуур Ш1 –ийн контакт 10, ба нисдэг тэрэгний масс гэсэн хэлхээгээр реле Р3 –т өөрийгөө блоклох тэжээл өгнө. Реле Р3 –ын үргэлжилж байгаа өөрийгөө блоклох ажиллагааны үр дүнд тэжээл цахилгаан соронзон цорго 610 200А (17), ба цахилгаан соронзон хавхлаг МКТ-212 дээр урьдын адил ирэх учраас хөдөлгүүр үргэлжлэн ажиллах болно.

Иймээс хэрэв хөдөлгүүр АИ-9В –ийн асаалт удааширч, 20 с –ийн дотор  эргэлтийнхээ номинал давтамжийн горимд орж амжихгүй бол, реле Р3 –ын блоклолтыг арилгах ба цорго 610 200А  болон хавхлаг МКТ-212 –ыг бичил-салгуур В –ын контактуудыг  20 с –ийн хугацаагаар салгах үед гүйдэлгүйжүүлэх  замаар тэжээлийг таслан хөдөлгүүрийг автоматаар  зогсооно. Хэрэв хөдөлгүүрийн асаалт хэвийн явагдаж байгаа бол реле Р3 –ын блоклолт тохируулагч-насос НР-9К –ын эргэлтийн номинал давтамжийн дохиологчоор зогсоогдно.

22 дахь секундэд бичил-салгуур А ба Г бүдүүвчийн ажиллагаанд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр анхныхаа  байдалд орно.

24 дэхь секундэд бичил-салгуур В реле Р3 –ын өөрийн блоклолтыг шинээр сэргээн анхны залгаастай байдалдаа орно.

30 дахь секундэд бичил-салгуур О анхны байдалдаа орох ба үүнтэй холбоотойгоор:

цахилгаан хөдөлгүүр Д-2ТР –ыг зогсоодог реле МР гүйдэлгүйжүүлэгдэж, түүний инерцийн гүйлтээс зайлсхийх динамик тоормозлолтыг хангана;

программын механизм анхны байдалдаа орно;

ногоон табло «Автомат. включена» (9) салгагдна;

тогтмол гүйдлийн цахилгаан хангамжийн бүдүүвчийн реле ПКЕ52П0ДГБ (87) залгагдаж, стартер-генераторыг генераторын ажлын горимд ажиллуулах боломж бий болно.

Хөдөлгүүр сул явалтын горимдоо орсны дараагаар ногоон табло «Обороты АИ-9В нормальны» (19) ба «Давление масла нормально» (18) асах бөгөөд турбинээс цааших хийн темпратур 720ºС – аас хэтрэхгүй.

Х ө д ө л г ү ү р и й н   з о г с о о л т -ыг  программын механизмын бичил-салгуур В, реле ТКЕ52П0ДГБ (15) ба реле ТКЕ21П0ДГ (16) –ийн тусламжтайгаар автоматаар буюу эсвэл товчлуур КНЗ «Останов АИ-9В» (12) –ын тусламжтайгаар гараар хийнэ.

Хэрэв хөдөлгүүрийн асаалт удааширч, 20 с –ийн дотор  эргэлтийнхээ номинал давтамжийн горимд орж амжихгүй бол, реле Р3 –ын блоклолтыг арилгаж, цорго 610 200А (17) ба хавхлаг МКТ-212 –ыг гүйдэлгүйжүүлэн, шаталтын камерт түлш өгөлтийг зогсоосноор бичил-салгуур В –гийн контактууд  салах үед хөдөлгүүр автоматаар унтрах нь тодорхой болсон.

АИ-9В –ийн тасалгаанд гал түймэр гарсан тохиолдолд тэжээл гал түймэр эсэргүүцэх төхөөрөмжийн бүдүүвчээс өөрийгөө блоклон, реле Р1 ба асаалтын панель АПД-9В -ийн реле Р3 –ын блоклолтыг арилгадаг реле ТКЕ52П0ДГ_ (15) дээр өгөгдөх ба үүнтэй холбоотойгоор реле РМ ба цахилгаан хөдөлгүүр Д-2РТ –гээс бусад бүдүүвчийн  бүх элемент салгагдаж, хөдөлгүүрт түлш өгөгдөхөө зогсоно.

Хэрэв хөдөлгүүр АИ-9В ямар нэг шалтгаанаар эргэлтийнхээ зөвшөөрөгдөх туйлын давтамж 39150±475 эрг/мин –д хүрэх тохиолдолд, тохируулагч-насос     НР-9К дахь эргэлтийн туйлын давтамжийн дохиологч ажиллаж эхэлнэ. Түүний бичил-салгуур улаан табло «Обороты АИ-9В высоки» (20) ба өөрийгөө блоклон, АПД-9В панелийн реле Р3 –ын блоклолтын хэлхээг салгадаг реле ТКЕ21П0ДГ (16) –г залгах бөгөөд хөдөлгүүр АИ-9В унтраагдна. Реле өөрийгөө блоклосны улмаас энэ үед цахилгааны бүдүүвчийг анхных нь байдалд оруулахгүйгээр хөдөлгүүрийн дараагийн асаалт хийх боломжгүй байгааг дохиолон улаан табло «Обороты АИ-9В высоки» үргэлжлэн ассаар байх бөгөөд хдөлгүүрийг дахин асаахын тулд АЗСГК-5 «Запуск АПД» (6) –г салгаж, релений блоклолтыг арилгах зорилгоор дараа нь дахин залгах хэрэгтэй.

Асаалтын хэвийн горимын буюу хөдөлгүүр хэвийн ажиллаж байгаа үед товчлуур КНЗ «Останов АИ-9В» (12) дээр дарснаар хөдөлгүүр АИ-9В –г зогсоож болно. Түүн дээр дарах үед реле Р1, Р3 –ын блоклолт арилгагдаж, программын механизмын анхныхаа байдалд орох ажиллагааг хангадаг реле МР ба цахилгаан хөдөлгүүр Д-2РТ хоёроос бусад бүдүүвчийн бүх элемент гүйдэлгүйжүүлэгдэж, хөдөлгүүр зогсоно.

Х ө д ө л г ү ү р и й н   х у у р а м ч   а с а а л т -ыг  түүний түлшний системийг хадгалалтанд тавих ба хадгалалтаас гаргах үед болон түлшийг асаалгүйгээр  шаталтын камерт  өгөн түүний роторыг эргүүлэх шаардлагатай бусад тохиолдолд явуулна. Энэ үед хөдөлгүүрийн ротор хөдөлгүүрийн асаалтын үеийнхтэй адил цахилгаан энергийн  тэр л эх үүсвэрүүдээр стартер-генератораар эргүүлэгднэ.

Хуурамч асаалт явуулахын тулд:

хөдөлгүүрийн асаалт явуулахтай адил бүх бэлтгэл ажлыг хийх боловч ажлын төрлийн сэлгэн залгагч ППНГ 15К (11) –ийг «Ложный запуск» /Хуурамч асаалт/ байдалд нь тавина;

хуурамч асаалт эхлэж байгаа тухай дохио өгөх ба товчлуур КНР «Запуск» (10) дээр түр хугацаагаар дарна.

Хуурамч асаалтын үед бүдүүвчийн элементүүд хөдөлгүүрийн асаалтын үеийнхтэй нэгэн адил ажиллах боловч, АПД-9В панелийн реле Р5 ба хөдөлгүүрийн өдөөлтийн систем залгагдахгүй, харин бүдүүвчийн ажиллагааны мөчлөг  бичил-салгуур А ажиллаж эхлэн, реле Р1 –ийн блоклолт арилж, контактор ТКС201К0Д (4) –аар стартер-генератор салгагдах мөчийг хүртэл 20 с –ийн хугацаанд үргэлжилнэ. Иймээс хуурамч асаалтын үед хөдөлгүүрийг асаахгүйгээр зөвхөн түүний роторыг стартер-генератораар эргүүлнэ.

Хуурамч асаалт явуулсан аливаа тохиолдлын дараа түүний шаталтын камерт үлдсэн түлшийг зайлуулах зорилгоор хөдөлгүүрийн хүйтэн эргүүлэлтийг хийх хэрэгтэй.

Х ү й т э н   э р г ү ү л э л т  -ийг  хөдөлгүүрийн агаарын тракт /суваг/ -ийг үлээлгэхийн тулд явуулдаг бөгөөд түүнийг шаталтын камерт түлш өгөхгүйн дээр өдөөлтийн системийг залгахгүйгээр хөдөлгүүрийн асаалтынхтай адил цахилгаан энергийн тэр л эх үүсвэрүүдээр стартер-генератораар хийнэ.

Хөдөлгүүрийн хүйтэн эргүүлэлтийг явуулахын тулд:

хөдөлгүүрийн асаалт явуулахтай нэгэн адил бүх бэлтгэл ажлыг хийх боловч, ажлын төрлийн сэлгэн залгагч ППНГ 15К (11) –ийг «Прокрут.» байдалд нийцэх саармаг  байрлал дээр нь тавина;

хүйтэн эргүүлэлт эхлэж байгаа тухай дохио өгөх ба асаалтын товчлуур  дээр түр хугацаагаар дарна.

Хүйтэн эргүүлэлтийн үед бүдүүвч хөдөлгүүрийн асаалтынхтай нэгэн адил ажиллах боловч, энэ үед реле Р5 ба хөдөлгүүрийн өдөөлтийн систем залгагдахгүй, мөн түүнчлэн панель АПД-9В – гийн реле Р2, Р3, Р4, реле ПКЕ54П0ДГ (89), контактор ТКД1010ДГ (14), цахилгаан соронзон цорго 610 200А (17), асаалтын насос 726, асаалтын түлшний цахилгаан соронзон хавхлаг ба цахилгаан соронзон хавхлаг МКТ-210 ба МКТ-212 ч залгагдахгүй. Иймээс хөдөлгүүр түлш ба өдөөлт аваагүй учраас реле Р1 –ийн блоклолт бичил-салгуур А –гаар зогсоогдсонтой холбоотойгоор зөвхөн стартер-генератораар эргүүлэгдэх болно.

Х ө д ө л г ү ү р и й н   т ү л ш н и й   с и с т е м э э с   а г а а р ы г   г а р г а х а ж и л л а г а а г    түүний түлшний агрегат, дамжуулах хоолойг сольсны дараа ба түлшний шүүлтүүрүүдийн үзлэгийн дараагаар явуулдаг. Энэ зорилгоор бүдүүвчид товчлуур КНР «Стравливание воздуха из топливной автоматики» /Түлшний автоматикаас агаарыг гаргах/ (68) –ыг тавьсан байна.

Хөдөлгүүр АИ-9В –ийн түлшний системээс агаарыг нь гаргахын тулд түлш нэмж татах насосыг залгаж, агаар гаргах товчлуур дээр  дарах хэрэгтэй. Энэ тохиолдолд тэжээл контактор ТКД1010ДГ (14) ба цахилгаан соронзон цорго 610 200А дээр өгөгднө.  Түлшийг тусгай хэрэгсэл 9В.19.02.000 –ийн туламжтайгаар нэмж татах насосноос тохируулагч-насос НР-9К –оор дамжуулан түлшний нягт хуйлрал бий болтол  гаргаж агаарыг нь зайлуулна.

ТВ3-117 хөдөлгүүрийн асаалтын удирдлагын цахилгааны бүдүүвч (зур.38 –ыг үз)

хөдөлгүүрийг газар дээр ба агаарт асаана;

хөдөлгүүрийн хуурамч асаалт ба хүйтэн эргүүлэлтийг хийлгэнэ;

ямар ч мөчид асаалтын ба хүйтэн эргүүлэлтийн үйл явцыг зогсооно.

Хөдөлгүүрийн асаалт хийн турбины хөдөлгүүр АИ-9В –ийн компрессороос өгөгдөж байгаа шахагдсан агаараар эргүүлэгддэг агаарын стартер СВ-78Б –ын тусламжтайгаар явагддаг.

Хөдөлгүүрийг асаахын тулд:

АИ-9В хөдөлгүүрийн асаалтын удирдлагын цахилгааны бүдүүвчийн зааварт заагдсан ажиллагаануудыг явуулах;

ажлын төрлийн сэлгэн залгагч ВГ-15К-2С «Запуск-Прокр.» (26) –ийг «Запуск» байрлалд нь тавих;

унтраалга /салгуур/ ВГ-15К-2С «Запуск двигат. Левый-Правый» (29) –ыг салхины чиглэлийг харгалзан асаагдаж байгаа хөдөлгүүр (жишээлбэл, зүүн хөдөлгүүрт) –ийнх нь байрлалд тавих;

асаалт эхлэх тухай команд өгч, товчлуур КНР «Запуск» дээр түр хугацаагаар дарах хэрэгтэй.

Асаалтын товчлуур дээр дарахад тэжээл аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 «Запуск АПД» (6), даацын сэнсний тоормозлогдоогүй байрлалын бичил-салгуур А802А (39) –ын контактууд, панель АПД-78А -ийн залгуур Ш1 –ийн 7 дахь контакт, программын механизмын бичил-салгуур Г ба А –г дамжин реле Р4 ба Р1 дээр өгөгднө. Реле Р1 –ийн хасах хэлхээ тохируулагч-насос НР-3А –ын төвөөс зугтах унтраалгын бичил-салгуур А812-А -аар хангагдана.

Реле Р4 ажиллаж эхлэн тэжээлийг аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 (6), залгуур Ш1 –ийн 9 дэхь, панелийн залгуур Ш2 –ын 7 дахь үзүүр,    хөдөлгүүрийн асаалтыг сэлгэн залгах реле ТКЕ54П0ДГ (32) –ын контакт 5-4 –өөр дамжуулан, ажиллаж эхлэхдээ цахилгаан соронзон хавхлагийг залгах реле ТКЕ54П0ДГБ (34) дээр өгөх бөгөөд дээрхи хавхлаг нь шахагдсан агаарыг АИ-9В хөдөлгүүрийн компрессороос редуктороор дамжуулан асаагдаж байгаа хөдөлгүүрийн роторыг эргүүлж эхлэх агаарын стартер СВ-78Б –д өгөх ажиллагааг хангана.   Хавхлаг нээгдэхэд стартерт орших контактууд залгагдан шар табло «Стартер работает» (31) асна.

Реле Р1 ажиллаж эхлэн:

контакт 2-3 нь аккумуляторын шин I –ээс АЗСГК-5 (6), асаалтыг зогсоох товчлуур КНЗ (27), программын механизмын бичил-салгуур А, реле Р1 –ийн ороодос, залгуур Ш2 –ын 4 дэхь үзүүр, диод Д237Б (36), реле ТКЕ54П0ДГ (32) –ын контакт 8-7, тохируулагч-насос НР-3А –ын төвөөс зугтах унтраалга /салгуур/ -ын бичил-салгуур А812-А, нисдэг тэрэгний масс гэсэн хэлхээгээр өөрийгөө блоклоно. Реле Р1 –ийн өөрийн блоклолт нь асаалтын товчлуурыг суллах боломжийг олгодог;

контакт 5-6 нь программын механизмын бичил-салгуур Б –ын контакт дээр хүчдэл өгнө;

контакт 11-12 нь тэжээлийг ногоон табло «Автомат. включена» (25) –д болон диод Д1 ба Д2 –оор дамжуулан реле Р2 –ын ороодост өгнө.

Реле Р2 ажиллаж эхлэн:

контакт 3-2 нь программын хурдавчилсан нөхөлтийн цахилгаан соронзон ЭМС-18Т –гийн холболтын хэлхээг бэлтгэнэ;

контакт 6-5 нь программын механизмаар циклограммын дагуу программын нөхөлтийг хийж эхлэх цахилгаан хөдөлгүүр Д-2РТ –г залгана.

Иймээс асаалтын товчлуур дээр дармагц АИ-9В хөдөлгүүрийн компрессороос агаарыг асаагдаж байгаа хөдөлгүүрийн агаарын стартерт  авах горим эхэлдэг.

Асаалтын товчлуур дээр дарснаас  хойш 2 с –ийн дараа тэжээлийг аккумуляторын шин I –ээс панелийн залгуур Ш1 –ийн 9 дэхь үзүүр ба диод Д1, Д2 –оор дамжуулан реле Р2 дээр өгөх бөгөөд, мөн түүнчлэн хөдөлгүүр Д-2РТ нь реле Р1 –ийн блоклолт арилснаас хойш программын механизмыг анхны нь байдалд  оруулахын тулд тэжээлийг реле Р1 –ийн контакт 11-12 –ыг алгасуулан программын мөчлөгийн төгсгөл хүртэл ногоон табло «Автомат. включена» (25) дээр өгнө.

Асаалтын товчлуур дээр дарснаас  хойш 5 с –ийн дараа программын механизмын бичил-салгуур  Б, Г хоёр ажиллаж эхэлнэ. Бичил-салгуур Г ажиллаж эхлэхэд реле Р1 ба Р4 –ийн асаалтын хэлхээ салгагдах боловч, реле Р1  өөрийгөө блоклосны улмаас дээрхи хоёр реле хоёулаа хүчдэлтэй хэвээр үлдэх ба харин бичил-салгуур Б ажиллаж эхлэхэд тэжээл өдөөлтийн агрегат СК-22-2 –ыг залгадаг реле Р3 дээр өгөх бөгөөд уг реле асаагуурын хагас дамжуулагч хоёр свеча –ны ажиллагааг хангана.

Хөдөлгүүрийн ротор эргэлтийнхээ давтамжийн 17-19% -д хүрэх үед тохируулагч-насос  НР-3А –ын түгжээсийн хавхлаг нээгдэх бөгөөд түлш түүнээс нэгдүгээр хүрээний коллектор ба форсункаар дамжин хөдөлгүүрийн шаталтын камерт өгөгдөн ажиллаж байгаа свеча –нуудаар асаагдна.

Асаалтын товчлуур дээр дарснаас  хойш 30 с –ийн дараа бичил-салгуур Б анхныхаа салгагдсан байдалд орох бөгөөд үүнтэй холбоотойгоор реле Р3 ба хөдөлгүүрийн өдөөлтийн систем салгагдна.

Хөдөлгүүр эргэлтийнхээ давтамжийн 55-65% -д хүрэх үед насос НР-3А дахь төвөөс зугтах салгуур  ажиллаж эхлэх ба түүний бичил-салгуурын контактууд салахад реле Р1 –ийн блоклолт арилгагдаж реле салгагдна.

Реле Р1 гүйдэлгүйжүүлэгдсэнээр:

контакт 11-12 нь ногоон табло «Автомат. включена» (25) –ын болон реле Р2 –ын асаалтын хэлхээг салгах боловч, бичил-салгуур О –гоор дамжуулан тэжээл авснаар мөчлөгийн төгсгөлийг хүртэл хүчдэлтэй хэвээр үлдэнэ;

контакт 2-3 нь реле Р4, реле ТКЕ52П0ДГ_ (34) ба шахагдсан агаарыг агаарын стартерт өгөхийг зогсоодог цахилгаан соронзон хавхлаг КП-9 -ийг салгана;

контакт 5-6 нь бичил-салгуур Б –гийн хэлхээг салгана;

контакт 11-10 нь программын механизмын редуктор дахь арааг түүний дамжуулгын тооны бууралт дээр шилжүүлэн залгадаг цахилгаан соронзон ЭМС-18Т –г салгах ба үүнтэй холбоотойгоор программын механизм мөчлөгийн төгсгөлийг хүртэл хурдавчилсан байдлаар программыг гүйцээж хийнэ.

Хэрэв төвөөс зугтах салгуур ямар нэг шалтгаанаар ажиллаж эхлэхгүй байх буюу хөдөлгүүрийн асаалт удаашралтай болох тохиолдолд бүдүүвчийн дээр заасан элементүүдийн унтраалт ба ажиллагааны эхлэл нь реле  Р1 –ийн блоклолтыг арилгагч бичил-салгуур А ажиллаж эхлэх 55 дахь секунд дээр явагдна.

Программын механизм анхны байдалдаа ормогц бичил-салгуур О өөрийн контактуудыг салгаж, ногоон табло «Автомат. включена» (25)  ба реле Р2 –ыг салгана. Реле Р2 гүйдэлгүйжиснээр программыг хурдавчилсан байдлаар нөхөгч цахилгаан соронзон ЭМС-18Т ба цахилгаан хөдөлгүүр Д-2Т зогсоогдож, түүний инерцийн гүйлтийг арилгахын тулд цахилгаан хөдөлгүүрийн динамик тоормозлолтыг хангана.

Баруун гар талын хөдөлгүүрийг асаахын тулд унтраалга /салгуур/ ВГ-15К-2С «Запуск двигат. Левый-Правый» /Хөдөлгүүр асаалт. Зүүн-Баруун/ (29) –ыг «Правый» байрлалд нь тавьж, асаалтын товчлуурыг дарна.  Энэ тохиолдолд бүдүүвч дээр тайлбарласны адилаар ажиллах боловч, энэ удаад  баруун гар талын хөдөлгүүрийн асаалтын бүдүүвчийн элементүүд залгагдна.

Асаалтын процесс хугацааны ямар ч мөчид зогсоогдож болно. Үүний тулд товчлуур КНЗ «Прекращ. запуска» /Асаалтыг зогсоох/ (27) –г дарна. Энэ тохиолдолд реле Р1 –ийн өөрийгөө блоклох хэлхээ салгагдаж, түүнтэй холбоотойгоор асаалтын систем унтраагдах  бол харин панель АПД-78А -ийн программын механизм мөчлөгийг хурдавчилсан байдлаар нөхөн, анхныхаа байдалд буцаж орно.

Х у у р а м ч   а с а а л т -ыг  асаалтанд оролцдог системүүдийн ажиллагааг шалгах шаардлагатай үед, мөн түүнчлэн хөдөлгүүрийн түлшний системийг хадгалалтанд тавих ба хадгалалтаас гаргах үед, хүйтэн эргүүлэлтийг амжилтгүй болсон буюу хуурамч асаалтын дараагаар түүн дэхь  түлшний үлдэгдлийг  шаталтын камераас үлээлгэх,  хөдөлгүүрийг хөргөх ба агаарын стартероос  явагдах турбокомпрессорын эргэлтийн давтамж (20-26% байвал зохих)  -ийг тодорхойлохын тулд  хийдэг байна. Хуурамч асаалт  гал түймрийн ба зогс!-цорго нээлттэй, нэмж татах насос салгагдсан үед, харин хүйтэн эргүүлэлт нь зогс!-цорго хаалттай үед явагддаг.

Хуурамч асаалт ба хүйтэн эргүүлэлт хөдөлгүүрийн жирийн асаалттай нэгэн ижил дарааллаар явагдах боловч, түлшийг авалцуулахгүй ба ингэхийн тулд унтраалга /салгуур/ ВГ-15К-2С «Прокрут.-Запуск» /Эргүүлэлт-Асаалт/ (26) –г «Прокрут.» байрлалд нь тавина. Ийм учраас бүдүүвчийн ажлын мөчлөгт бичил-салгуур Б –гийн контактууд залгагдах үед реле Р3 дээр тэжээл өгөгдөхгүй, өдөөлтийн агрегат СК-22-2 залгагдахгүй, харин ногоон табло «Автомат. включена» (25) –ын болон агаарын стартерын цахилгаан соронзон хавхлагийн салгалт нь реле Р1 –ийн блоклолт  бичил-салгуур А –гаар арилгагдах мөчид буюу 55 дахь секунд дээр тохиолдно.

_________

Categories

Electric

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: