Skip to content

Head-Up Display Visual Guidance System (HVGS)

HVGS-ийн үндсэн үүрэг нь нисгэгч гадагш харахын зэрэгцээ Нислэгийн Үндсэн Дэлгэц (PFD) дээрх параметрүүдээр зэрэг хангагдах юм. Энэ нь ялангуяа шөнө буюу цаг агаарын хүндрэлтэй нөхцлөөс хамаарч орчны харагдац муудсан үед IFR (хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа)-ийн дагуу нислэг хийх явцад болон газардах үед үндсэн дэлгэцийн шаардлагатай мэдээллийг төвлөрүүлж, ILS-ийн glideslope, localizer-ийн мэдээллийг зурвасын харагдацтай давхцуулж дүрслэн харуулдаг учир буулт үйлдэх үеийн аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангана.

HVGS суурилуулалт

Иргэний тээврийн агаарын хөлөгт HVGS суурилуулалт нь дараах line-replaceable unit (LRU)-уудыг агуулна.

  • Display guidance computer: агаарын хөлгийн сенсоруудаас өгөгдөл хүлээн авч дэлгэцийн тэмдэглэгээг боловсруулна.
  • Overhead projector: CRT юм уу AMLCD дээр коллимаци дуран агуулсан ба комбайнерт дүрс буулгах зориулалттай проектор.
  • Combiner: салхин шилний ард байрлуулсан голограм хэсэг, байгалийн гэрэл нэвтрүүлэхийн зэрэгцээ проектлогдсон дүрсийг нисгэгчийн нүд уруу ойлгох үүрэгтэй.
  • Control panel: нислэгийн баг HVGS горим солих, өгөгдөл оруулахад ашиглана.
  • Annunciator panel: HVGS-г төлөвийн болон анхааруулгын мэдээллээр хангана.

Нисгэгчийн  дээр  проектор,  комбайнерийг  бүхээгний  оройд  байрлуулсан  байна.

Комбайнер нь нислэгийн явцад хэрэглэгдэхгүй учир дээшээ эвхэгдэх боломжтой.

HVGS-н тэмдэглэгээ

Дараах зурагаар HVGS-ийн тэмдэглэгээний энгийн хэлбэрийг харуулжээ. Нисгэгчийг нислэгийн хурд, өндөр, өнцөг, чиглэл гэх мэт үзүүлэлтүүдээр хангана.

HVGS-ийн бүрэлдэхүүнд:

  • Flight path vector жижиг хэмжээний онгоц хэлбэртэй,НХ-ийн хэвтээ тэнхлэгийнболон инерцийн нислэгийн замыг харуулна. Энэ нь НХ хаашаа чиглэж байгааг бус хааш явж буйг заана.
  • Boresight symbol дэлгэцний дээд хэсэгт шувуу дүртэй гарсан байна.Агаарынхөлгийн бие хааш чиглэж байгааг заана.
  • Longitudinal acceleration caret (potential flight path angle)уртааш тэнхлэгийн дагуухурдатгал байхгүй үед нислэгийн замын тэмдэглэгээтэй нэг шугаманд байрлана.
  • Horizon line НХ-ийн байрлалтай нэг төвшний хэвтээ хавтгайг дүрслэнэ.
  • Heading horizon lineдагуу10°болгонд тэмдэглэгдсэн байна.
  • Desired approach speed нислэгийн баг систем дотор оруулах утга бөгөөд агаарынхурдны хэмжээс дээр байрлана.
  • Airspeed бодит хурд дөрвөлжин дотор байрлана.
  • Altitude scale bugs and trend arrows өндрийн хэмжээс байх ба дөрвөлжин дотортухайн үеийн өндрийн утгыг заана.
  • Annunciator дэлгэцний дээд хэсэгт автопилотын горимыг дүрслэнэ.

ILS газардалтын үед дэлгэц дээр нэмэлт тэмдэглэгээ гарч ирнэ. Энэ нь агаарын хөлгийг гараар удирдахад дэмжлэг үзүүлэх, нисгэгчийн анхаарлыг төвлөрүүлэх зорилготой.

  • ILS-ийн хэмжээсүүд доод хэсэгтlocalizer,баруун хэсэгтglidescopeбайдлаардүрслэгдэнэ.
  • ILS долгионууд болон агаарын хөлгийн мэдрүүрүүдийн систем нь чиглэлийн тэмдэглэгээ (guidance cue)үүсгэнэ.Нисгэгч агаарын хөлгийн замын векторыгэнэхүү тэмдэглэгээнд тааруулан барихад агаарын хөлөг газардах зурвасдаа (touchdown zone TDZ) бууна.

  • Glideslope заах шугам (GS reference line)-ын өнцгийг нисгэгч сонгоно. ILS-тэй болзаах шугамын өнцөг нь тэнцүү байх ёстой. Хэрэв шугамын өнцөг 3° ба түүн дээр газардах зурвас (TDZ) харагдаж байгаа бол агаарын хөлөг мөн адил 3° шугамтай байх ёстой.

Товч үгсийн тайлбар:

AMLCD – Active-Matrix Liquid-Crystal Display – Матриц идэвхит болор шилэн дэлгэц

CRT – Cathode-Ray Tube – Катод цацрагт хоолой(гуурс)

HUD – Head-Up Display – Чиг барих дэлгэц

ILS – Instrumental Landing System – Газардах Хэрэглэлийн Систем

IFR – Instrumental Flight Rules – Иргэний агаарын хөлгийн бүх талын ажиллагааг хянадаг 2 дүрмийн нэг. Нөгөө нь Visual Flight Rules (VFR).

GS – Glideslope

HVGS – Head-Up Display Visual Guidance System – Чиг барих дэлгэцийн чиглэл ба удирдамжийн систем

LRU – Line-Replaceable Unit – Ажиллагааны явцад хурдан солих боломжтой эд ангиуд

PFD – Primary Flight Display – Нислэгийн Үндсэн Дэлгэц

TDZ – Touchdown Zone – Газардах зурвас хэсэг

Categories

Electronic Display

Tags

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: