Skip to content

VEMD (VEHICLE AND ENGINE MULTIFUNCTION DISPLAY)

Нисэх хэрэгсэл ба хөдөлгүүрийн олон үйлдэлт дэлгэц Энэ дэлгэц нь Америк болон Европын стандартад нийцсэн жижиг онгоцонд өргөн хэрэглэгдэж байгаа нислэгийн удардлагийн цогц мэдэээлэл хөдөлгүүрийн бүх өгөгдлүүдийг үзүүлэх, хадгалахаас гадна,нислэгийн дараа инженер техникийн техник үйлчилгээний үед, VEMD-гийн дутагдал хуудсан дахь нислэгийн үед ямар нэгэн хязгаарлалтууд хэтэрсэн,буруу ажилсан ба татгалзсан эд ангиудын талаар хэд дугаар нислэгэнд,хэдэн цаг,минут,секунт үргэлжилсэн хугцаа зэргийг нарийвчлан бүртгэн хадгалсан байдаг учир,инженер техникийн үйлчилгээнд чухал үүрэг гүйцэгддэг тоног төхөөрөмж юм. Мөн цаашилбал хөдөлгүүрийн өгөгдлүүд болон нислэгийн үйлдлийг илэрхийлж харуулах олон тооны хэрэглэлүүдийг хоёрхон дэлгэцэн дээр харуулаж байгаагаараа техник-технологийн өндөр түвшинд хийгдсэн юм.

Зураг 1 VEMD дэлгэцийн нүүрэн тал

VEMD нь агаарын хөлгийн хэрэглэлийн самбар дээр байрладаг бөгөөд хөдөлгүүр ба нисэх хэрэгслийн өгөгдлүүдийн үзүүлэлтийг харуулахад ашигладаг. Энэ нь гаднах агаарын даралт, температур, асаалтын үеийн гүйдлийн утга, цахилгаан шин дээрх хүчдэл, хөдөлгүүрийн тосны даралт, түлшний зарцуулалт , газ генераторын эргэлт N1 , турбины гарах халуун T4.5 гэх мэт өгөгдлүүдийн үзүүлэлтийг тоон үзүүлэлтээр харуулдаг. Мөн энэ нь FLI ( First Limitation Indicator) – Анхдагч хязгаарлалтуудын үзүүлэлтийн хуудсан дээр илэрхийлэгдэнэ.

. Техникийн үзүүлэлтүүд;

– Тэжээлийн хүчдэл 28 В

– Хэвийн үед хэрэглэх чадал 56 Вт

– Халаагчийг ашиглах үед 78 Вт

– Хөргөх: Дотоод сэнсний температур +50 хэмээс дээш байвал идэвхэждэг.

• Өргөн – 156мм

• Өндөр – 223 мм

• Урт – 246 мм

• Жин – 3 кг

– VEMD нь 3 эд ангиас бүрдэнэ : 2 компьютертэй ба 1 шингэн болор дэлгэц (LCD)- тэй . Компьютерууд нь хоёулаа ижил өгөгдлийг хүлээн авч боловсруулж тус тусын үр дүнг харьцуулдаг. Компьютеруудын аль нэг нь ажиллагаагүй болход нэг нь нөгөөгийнхөө функцийг боловсруулана өөрийн дэлгэцэн дээр товчлон илэрхийлнэ.

Ажлуулах зарчим

Удирдлагын арван товчлуурыг V.E.M.D-ын дэлгэцийн баруун талд босоо байрлуулсан байх ба дараах үүргийг гүйцэтгэнэ

1. ” OFF1 “(1)- Дээд процессорыг асааж, унтраана

2.” OFF2 “(2). Доод процессорыг асааж, унтраана.

3.”SCROLL” (3) – г ашиглан хүссэн хуудсыг сонгох боломжтой ба FLI үндсэн хуудас нь болно. Товчлуурыг 2 удаа – дархад “Performance” буюу техник үзүүлэлтийн хуудас гарч ирнэ. FLI- First limited indication- Анхны хязгаарлалтын үзүүлэлтүүд

4. “RESET” (4) Үндсэн хуудас руу шилжинэ

5. “SELECT” (5) Хуудас солих тухайлбал “ Aircraft configuration” -хуудсан дээр тухайн агаарын хөлөгт тавигдсан үндсэн эд ангиудын жагсаалт гарна.

6, 7. “+” (6) ба “-” (7) – Товчийг ашиглан хүссэн мэдээлэлд шилжих ба мэдээллийг баталгаажуулахын тулд ENTER товч дээр дарж 5 секунд хүлээх шаардлагатай.

8. “ENTER” (8) Энэ нь тухайн харах зүйлээ баталгаажуулах талбар.

9, 10. “BRT -” (9) нь гэрэлтэлтийг бууруулна. “BRT +” (10) нь гэрэлтэлтийг нэмэгдүүлнэ.

Test Pattern Page \ Хуудсыг шалгах \

Энэ нь тухайн хуудсыг шалгахад ашигладаг ба хяналтын самбар дээрх “W / LT” товчийг дарснаар идэвхждэг. Ижил өнгө бүхий хуудсууд хоёр дэлгэц дээр гарч ирэх бөгөөд дараах зүйлийг багтаадаг:

– Өөр өөр өнгө бүхий хэсэг

– Дэлгэцийн голд “software reference”-ийн тэмдэглэл байх ба энэ software нь дэлгэцийг шинээр солих үед үйлдвэрлэгч байгууллага руу илгээдэг тухайн онгоцны системийн эд ангид тохирсон тусгай дугаар юм.

Operational Mode /Үйл ажиллагааны горим/

Энэ нь N1 ба NR өгөгдлүүдээс хамаардаг ба VEMD нь гурван горимд ажилдаг: Унтраах, асаах ба нислэгийн.

N1- Хөдөлгүүрийн газ генераторын эргэлт

N2- Хөдөлгүүрийн чөлөөт турбины эргэлт

T4.5- Турбины гаралтын халуун Хөдөлгүүрийн хүч нэмэгдэх ба өөрөө өөрийгөө шалгасаны дараа VEMD нь гурван өгөгдлийг харуулна: T4.5, N1 ба дээд дэлгэц дээрх момент.

N1 нь 60% -иас хэтрэхэд , өөрөөр хэлбэл 60%-аас их болох үед VEMD автоматаар “FLI” дэлгэц рүү шилждэг. Дээд LCD нь FLI (First Limitation Indicator) дээр хөдөлгүүрийн хязгаарлалтын бүх өгөгдлийг харуулдаг. Үндсэн хөдөлгүүрийн хүч (TQ)-ийг хянахын тулд ашиглахад хялбар шатлал хэлбэрээр үзүүлэв.

– 0% = эргэлт хийхгүй байгаа \ чадал зарцуулаагүй\ .

– 96% = MCP (Эргэлтийн \ чадлын \ үргэлжлэх дээд хязгаар ). – 100% = MTOP (Эргэлтийг \ чадлыг \ авах дээд хэмжээ).

– 108% = Эргэлтийн \ чадлын \ хоромхон хугацааны дээд хэмжээ.

FADIC – Хөдөлгүүрийн ажиллагааны автомат удирдлагын систем

Performance \ Техник үзүүлэлтүүд \

“SCROLL” -ийг хоёр удаа дарахад “performance” буюу техник үзүүлэлтийн хуудас гарч ирнэ.

Дараа нь нисгэгч нь “+”, “-” болон “ENTER” товчлууруудыг ашиглан хэрэгцээт өгөгдлүүдийг оруулдаг.

Engine Power Check Page \ Хөдөлгүүрийн эргэлтийг (чадлыг) шалгах хуудас\

Нислэгийн зааврын дагуу нисгэгч нь хөдөлгүүрийн эргэлтийг \чадлыг\ шалгах зааврыг ашиглан хөдөлгүүрийн чадлыг хянадаг. Хөдөлгүүрийн дижитал хяналтын төхөөрөмж DECU /Digital Engine Control Unit / -тай хамтран VEMD нь N1, T4.5 ба эргэлтийн өгөгдлүүдийг бүртгэж, T4.5 ба хөдөлгүүрийн хүчийг харуулдаг. VEMD-ийн хөдөлгүүрийн горимын шалгалт нь гурван үе шаттайгаар явагддаг. Хэрэв нислэгийн өгөгдлүүд шинэчлэгдээгүй бол шалгалт нь өмнөх үе шатыг давтана. 30 секунд орчим үргэлжилдэг шалгалтыг дуусгасаны дараа үр дүнг дэлгэцэн дээр харуулдаг.

Өгөгдлүүдийн хяналтын систем

VEMD-ийн 2 мэдээллийн дэлгэц дээр үзүүлсэн өгөгдлүүдийг комьпютерууд нь нислэгийн турш дүн шинжилгээ хийдэг. Хэрэв нэг өгөгдөл нь заагдсан хэмжээнээс хэтэрсэн эсвэл хоёр эгнээний хооронд зөрүү гарсан бол энэ нь цаашид харагдахгүй бөгөөд түүний тэмдэг нь шар өнгөөр харагдана. Хэрэв FLI тооцоолол нь уялдаатай биш эсвэл тооцоолох өгөгдөл байхгүй бол дэлгэц автоматаар 3- хуваарьтай горимд шилжнэ. Хэрэв ∆N1-ийг тооцоолоход ашигласан өгөгдөл алдаатай байвал хуваарийн дэлгэцийг улаан өнгөөр харуулна. N1 хязгаарын утгууд нь тогтмол бөгөөд TO / Temperature outside- Гадна температур / ба PO / Pressure outside- Орчны агаарын нягтрал / функцийн хувьд тооцогддоггүй. Хэрэв алдаа илэрвэл алдааны мессеж нь мессежийн хэсэгт гарч ирнэ. Хэрэв эгнээ ажиллахгүй бол (LCD эсвэл процессор) өгөгдлүүдийг тооцоолж, бусад эгнээгээр харуулж болно.

Flight Report Pagе \ Нислэгийн тайлан хуудас \

Нислэгийн төгсгөлд N1 <10% ба NR <70 эргэлттэй үед VEMD автоматаар “SHUTDOWN” буюу унтрах горимд шилждэг. VEMD дараах нислэгийн үр дүнг харуулна:

– Нислэгийн дугаар (автоматаар нэмэгдсэн).

– Нислэгийн цаг.

– Газ генератор ба турбины эргэлт (FADEC тооцоолсон).

– Нислэгийн үеийн эвдрэл гэмтэл буюу хязгаарлалтаас хэтэрсэн эсэх Бичигдсэн бүх мэдээлэл засвар үйлчилгээний хуудсанд хадгалагдана.

Configuration Mode \ Угсралтын горим \

Энэхүү горим нь VEMD-ын үйл ажиллагаанд мэдээлэл өгдөг, тухайн агаарын хөлөгт угсрагдсан нэмэлт тоног төхөөрөмжүүдийн танилцууллага байдаг. Хэрэв VEMD нь “engine stop” буюу хөдөлгүүр унтрах статусыг илрүүлбэл үүнийг идэвхжүүлэх боломжтой.

Configuration Mode Access\ Угсралтын горимд нэвтрэх \

Хос мэдээлэлт функцийн горимд нэвтрэхийн тулд:

– VEMD-ийн “OFF1” (1) ба “OFF2” (2)-г унтраана . “SELECT” (3) ба “ENTER” (4) гэсэн 2 товчлуурыг зэрэг дарж байхдаа “OFF1” (1) ба “OFF2″ (2)- товчлуурыг дарж хэсэг хором өнгөрсний дараа TEST IN PROGRESS” ба “RELEASE KEY” мессеж дэлгэцэнд харагдахад “SELECT” 3 болон “Enter” 4 товчлууруудыг чөлөөлнө . “CONFIGURATION MENU” дэлгэцэнд харагдана.

“SELECT” товчлуур дарагдсан үед тоног төхөөрөмжийн төрлийг тодруулна. Тоног төхөөрөмж тус бүрийн “+” эсвэл “-” товчлууруудыг дарснаар (“I”) -г суулгах эсвэл (“N / I”)-г суулгахгүй байх боломжтой. Зарим тоног төхөөрөмжийн тохиргоог “+” эсвэл “-” товчлуур дарах замаар өөрчлөх боломжтой. Тоног төхөөрөмжийн талбарыг өөрчилсний дараа дахин баталгаажуулах шаардлагатай. VALID удирдлагыг тодрох хүртэл “SELECT” товчлуурыг дарах ба дараа нь “ENTER” товчлуурыг дарахад өөрчлөлт хадгалагдана.

Maintenance Mode \ Засвар үйлчилгээний горим \ Энэ горим нь VEMD болон холбогдох системд засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай өөр хуудаснуудад нэвтрэх боломжийг олгодог. Эд ангийн бэлэн байдлаас хамааран функцын 2 горим байдаг.

Dual Lane Maintenance Mode \ Хос мэдээлэлт засвар үйлчилгээний горим \ Хос мэдээлэлт функцын горимд нэвтрэхийн тулд : – VEMD-ийн “OFF1” (1) ба “OFF2″ (2)-г унтраана . 3 ” SCROLL” (3) ба “RESET” (4) гэсэн 2 товчлуурыг зэрэг дарж байхдаа “OFF1” (1) ба “OFF2″ (2)- товчлуурыг дарж хэсэг хором өнгөрсний дараа TEST IN PROGRESS” ба “RELEASE KEY” мессеж дэлгэцэнд харагдахад SCROLL” (3) ба “RESET” (4) товчлууруудыг чөлөөлнө.Ингэснээр “MAINTENANCE MENU” дэлгэц гарч ирнэ.

Single Lane Maintenance Single Lane Maintenance Mode\ Дан мэдээлэлт засвар үйлчилгээний горим \

Single-lane функцын горимд нэвтрэхийн тулд: VEMD-ийн “OFF1” (1) ба “OFF2″ (2)-г унтраана . ” SCROLL” (3) ба “RESET” (4) энэ 2 товчлуурыг зэрэг дарж байхдаа “OFF1” (1) ба “OFF2″ (2)- товчлуурыг дарж хэсэг хором өнгөрсний дараа TEST IN PROGRESS” ба “RELEASE KEY” мессеж дэлгэцэнд харагдахад ” SCROLL” (3) ба “RESET” (4) товчлууруудыг чөлөөлнө. Ингэснээр “MAINTENANCE MENU” дэлгэц гарч ирнэ. -“ENGINE POWER CHECK” буюу хөдөлгүүрийн эргэлт \ чадал \ шалгах функц ба “TRANS.RESET” функцүүдийг single-lane 1 горимд ашиглах боломжгүй, зөвхөн single-lane 2 горимд ашиглах боломжтой.

Maintenance Menu Page \Засвар үйлчилгээний хуудас \ Энэхүү хуудас нь агаарын хөлөг зөвхөн газарт байх нөхцөлд инженер, техникүүдийн техник үйлчилгээ хийхэд зориулагдсан хуудас юм. Үүнд нислэгийн явцад аливаа нэгэн хязгаарлалтуудыг хэтрүүлсэн байдал, татгалзал үүссэн эд ангиудыг хэддүгээр нислэгт хэдий хугацаанд үргэлжилсэн тухай мэдээллүүд тодорхой хадгалагдсан байдаг нь техник үйлчилгээ хийхэд чухал мэдээлэл болж өгдөг. Дээд дэлгэцэнд dual-lane / Хос мэдээлэлт/ горим ба Single-lane \Дан мэдээлэлт\ 1 горимоор, доод дэлгэц дээр single-lane 2 горимоор ашиглах боломжтой.Үйл ажиллагааны горимоос хамаарч засвар үйлчилгээний функцийг сонгохдоо “SELECT” товчлуурын тусламжтайгаар хийгддэг. Сонгосон функцийг “ENTER” товчлуураар баталгаажуулна.”RESET” товчлуур дээр дарснаар “MAINTENANCE MENU” хуудсанд буцаж очно. Өөр горим руу буцахын тулд (“FLIGHT” эсвэл “CONFIG”) “OFF1” ба “OFF2” товчлууруудыг дарж 2 эгнээг унтраана.

Flight Report Page \ Нислэгийн тайлан хуудас \ Энэ функц нь нислэгийн сүүлийн 31 мэдээлэлийг үзүүлэх боломжтой. Өмнөх нислэгийн мэдээлэл рүү шилжихийн тулд “+” товчлуурыг дарна Өмнөх цэс руу шилжих бол “-” товчин дээр дарна “FLIGHT REPORT” функц идэвхжсэн үед гарч ирсэн хуудас нь нислэгийн хамгийн сүүлийн мэдээлэлтэй тохирч байна. “MAINT” горимын “FLIGHT REPORT”хуудсан дахь мэдээлэл нь “FLIGHT” буюу нислэгийн горимтой ижил байна.

Failure Diagnosis Pages \Алдаа оношлогооны хуудсууд\ Энэ функц нь VEMD болон алдаатай кодтой системийн хуудсанд нэвтрэх боломж олгодог VEMD нь 256 хүртэлх алдааг бүртгэх чадвартай. Эдгээр алдаа нь санах ойд бичигдсэн байх бөгөөд дүүрсэн тохиолдолд хамгийн сүүлийн мэдээллийг хадгалахын тулд хамгийн эхний мэдээлэл нь устгагддаг. “FAILURE” функцийн сонголт нь “FAILURE DIAGNOSIS” хуудсыг идэвхжүүлэх ба дараах мэдээллийг харуулна – Нийт бүртгэгдсэн нислэгийн тоо. – Нислэгийн алдаа, тухайн нислэгийн үеэр илэрсэн алдааны тоо. Нислэг сонгогдсоны дараа “ENTER” товчийг дарснаар сонголтыг баталгаажуулах ба “COMPLETE DIAGNOSIS” хуудсыг харуулна.

Алдаа оношлогооны хуудас

Дээрх алдаа оношлогооны хуудас нь дараах мэдээллийг харуулдаг:

– Нислэгийн дугаарыг өмнөх хуудсанд сонгогдсон үгүйг – Нислэгиийн үеэр илэрсэн нийт алдаа гэмтэлийн тоо.

– Алдааг илрүүлэхээс өмнө нислэг эхэлсэнээс хойш өнгөрсөн хугацаа

– Алдаа гэмтэл илэрсэн тестийн лавлагаа.

LRU (Line Replaceable Unit)-н жагсаалт гэмтсэн өгөгдөл, түүнчлэн “I” (завсрын) эсвэл “P” (Байнгын) үсэг нь алдааг илрүүлэх тоонд харгалзах цифрийг дагана. Over Limit Page \Дээд хязгаарын хуудас\ Энэ нь хязгаарлалтыг илрүүлсэн хамгийн сүүлийн 31 нислэгийн мэдээллийг харуулах боломжийг олгодог. Нислэгийг сонгохдоо үсэг тоон үзүүлэлтээр, “+” эсвэл “-” товчийг дарна. “OVER LIMIT” хуудас нь дараах мэдээллийг харуулдаг: – Дээд хязгаарыг бүртгэсэн нислэгийн тоо.. – TRQ, T4, NG, NF өгөгдлүүдийн “Дээд хязгаар”-н үргэлжлэх хугацаа хамгийн их хэмжээнд хүрсэн үгүйг NR өгөгдлийн хязгаарын утга хамгийн ихдээ 5 байна.

Trans.Reset Page \ Транс ресет хуудас \ Энэ функц нь тохиргооны өгөгдлийг VEMD-ийн нэг мөрнөөс нөгөөд шилжүүлэх боломжийг олгодог. Энэ функцийг зөвхөн dual-lane \ Хос мэдээлэлт \горимд идэвхжүүлэх боломжтой. “MODE NOT AVAILABLE”,ба “SWITCH ON BOTH LANES” Функцийг сонгох үед “MAINTENANCE MENU” хуудсан дээр харагдана. VEMD 1-р эгнээгээс VEMD 2-р эгнээ рүү шилжих боломжтой. Шилжих чиглэлийг сонгохын тулд “SELECT” товчлуурыг дараад “ENTER” товчлуурын тусламжтайгаар сонголтоо баталгаажуулна.

Functional Times Page \ Функцын цагийн хуудас\ VEMD ба FADEC \ full authority digital engine (or electronics) control \ тус бүрийн хувьд дараах функцийг харуулна. – “flight” буюу Нислэгийн үргэлжилсэн хугацаа. – VEMD – ийн ажилласан ниaт хугацаа . VEMD- нь жижиг оврын агаарын хөлөгт ашиглахад олон хэрэглэлүүдийн үүргийг нэгтгэн харуулхаас гадна нисэх болон инженер техникийн бүрэлдэхүүнд хэрэгцээт мэдээллүүдийг комьпютержуулсан аргаар боловсруулана өгдгөөрөө өндөр ач холбогдолтой эд анги юм.Зарим агаарын хөлөгт электронин дисплэйнүүдтэй хамтран навигаци системийн үүргийг гүйцэтгэдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: