DATA BUS
Data bus буюу мэдээллийн шин гэдэг нь компьютерийн дотоод эд ангиуд хоорондоо мэдээлэл дамжуулахад хэрэглэдэг олон утаснаас бүрдэх бүрдэл юм. Үүнийг компьютер доторх мэдээллүүд урсан өнгөрч байдаг мэдээллийн шугам гэж ойлгож болно. Bus нь CPU болон үндсэн санах ойн хэсэгүүдийг компьютерийн дотоод бүх эд ангитай холбосон байдаг.
Жишээлбэл агаарын хөлөгт Flight Management System болон Air Data Computer-н мэдээллийн шугам нь нэг компьютерийн өөр нэгтэй холбох холбоос болдог.
Бүх bus-ууд нь дотроо мэдээллийн болон хаягийн гэж 2 хуваагддаг. Data bus /мэдээллийн шин/ нь ерөнхий мэдээг хөрвүүлдэг бол хаягийн шин нь мэдээлэл хаашаа явах ёстойг нь хуваарилна.

Bus нь зэрэгцээ болон цуваа байж болно. Цуваа нь утас бага хэрэглэдэг ч удаан харин зэрэгцээ байрлалтай нь data word доторх жижиг хэсэг бүртэй утсаар холбосон байх шаардлагатай ингэсэнээр илүү хурдан болдог. Зэрэгцээ нь бит-үүдээ зэрэг дамжуулдаг бол, цуваа нь бит-ийг цуваагаар дамжуулна.

Data bus нь зөвхөн нэгэн зэрэг эсвэл ээлжлэн мэдээллийг нэг чиглэлрүү дамжуулдаг уу эсвэл 2 чиглэлрүү дамжууладаг гэдгээр л ангилагддаг. Зөвхөн нэг чиглэлд мэдээг дамжуулдаг бол үүнийг “simplex” гэнэ. Хэрвээ 2 чиглэлд дамжуулдаг ч нэгэн зэрэг чадахгүй бол “ half duplex” харин 2 чиглэлд мөн зэрэг дамжуулдаг бол “full duplex” эсвэл зүгээр Duplex гэдэг.

Bus-ын утаснуудын хэмжээ болох өргөн нь их чухал учир нь үүнээс хамаар нэгэн зэрэг хэр их мэдээлэл дамжуулж чадах нь үүнээс хамаардаг. Жишээлбэл 16 бит-ын bus 16 бит хэмжээнийн мэдээллийг дамжуулна, 32 бит-н bus 32 бит хэмжээ бүхий мэдээлэл дамжуулж чадна.
Бүх шин MHz-ээр хэмжигдэх тоолуурын хурдтай. Мэдээллийг хурдан хөрвүүлж чаддаг bus нь ямар нэг программыг тэр хэмжээгээр хурдан уншина. Агаарын хөлөгт data bus-д хэрэглэгдэх хэлийг Протокол гэдэг. Иргэний агаарын тээвэрт мэдээний шин-ий протоколууд нь ARINC-аар стандартчилагдсан байдаг.
Categories