Skip to content

Autopilot буюу автомат нислэгийн үүрэг

Бичлэгийн текст

Автомат нислэг гэдэг нь нисгэгчийг бүрэн орлоод нисгэгчийн шаардлагагүйгээр бүх системийг удирдана гэсэн ойлголт биш юм. Энэ нь нисгэгчийн control panel-д сонгосон горимын дагуу нислэг үйлдэх систем ба ингэснээр нисгэгч нислэгийн явцад илүү чухал шаардлагатай системүүдэд анхаарал тавин хянах боломжтой болно. Өөрөөр хэлбэл нисгэгчийг тухайн нислэг үйлдэхэд туслах, дэмжих систем юм.

Автомат нислэг хэрхэн ажилладаг вэ?

Үүнийг цагаан баавгайн биеийн онцлогтой харьцуулан тайлбарлая. Цагаан баавгайн үндсэн биеийн температур нь Фарангейтийн 98.6 градус орчим байдаг. Арктикийн хүйтэн жавраас маш сайн тусгаарлагдсан тул ихэвчлэн хэт халалтыг дамжуулдаг ба хамар, чих, хөл гэх мэт үсгүй хэсгээрээ илүүдэл дулаанаа гадагшлуулдаг. Цагаан баавгайн биеийн температур 98.6 градус болох ба энэ циклийг feedback loop гэж нэрлэдэг. Энэ нь автомат жолоодлогын ажиллагаатай ижил юм. Feedback loop(буцах холбоос) нь тэнцвэрийг хадгалах үүднээс өөрөө өөрийгөө засварладаг систем юм. Өөрөөр хэлбэл цагаан баавгай нь энэхүү биеийн температураа өөрөө тохируулаад эргээд хариу үйлдэл үзүүлж байгаа нь автомат нислэгийн горимын ажиллах зарчимтай ижил юм. Автомат нислэг нь өгөгдөл болон мэдээллийг хүлээн авахын тулд мэдрэгч(sensor)-үүд ашигладаг ба систем нь тухайн өгөгдлийг нисгэгчийн сонгосон горимд агаарын хөлгийг барихад ашигладаг. Автомат нислэгийн систем нь удирдлагын эд ангиуд дээр байрлуулсан нислэгийн хяналтын компьютер(FCS), хэд хэдэн өндөр хурдны процессор, онгоцны өөр өөр хэсэгт байрлуулсан мэдрэгч гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. Мэдрэгч нь бүх өгөгдлийг цуглуулж процессорууд руу илгээдэг ба эргээд компвютероос ирсэн мэдээллийг дамжуулдаг. Удирдлагын систем нь механик буюу хөдлөх эд анги болон цахилгаан буюу мэдрэх, удирдах системээс бүрдэнэ. Агаарын хөлөг нь агаарт 3 тэнхлэгийн дагуух хөдөлгөөний(pitch, roll, yaw) тэнцвэрийг хадгалдаг. Roll-нь агаарын хөлгийн уртааш тэнхлэгийн дагуу хийх хөдөлгөөн ба үндсэн удирдлагын гадаргуу нь элерон юм. Pitch нь агаарын хөлгийн хөндлөн тэнхлэгийн дагуу хийх хөдөлгөөн бөгөөд үндсэн удирдлагын гадаргуу нь өндрийн жолоо юм. Yaw нь агаарын хөлгийн босоо тэнхлэгийн дагуу хийх хөдөлгөөн бөгөөд үндсэн удирдлагын гадаргуу нь чигийн жолоо юм. Дараа нь компьютер сервомеханизмын нэгжүүдэд юу хийх ёстойг зааж өгдөг. Servo бол эд ангиудыг хөдөлгөдөг жижиг механизм юм. Гэхдээ тухайн нислэгийг хэрхэн удирдах нь зөвхөн нисгэгчээс хамаардаг. Автопилотыг хэрэв та автомат нислэгт буруу программчилбал та шууд аюулд орно гэсэн үг юм. АНУ-ын агаарын цэргийн хүчний нисгэгч асан, нисэхийн чиглэлээр мэргэшсэн Эрл Винерийн хэлснээр автомат нислэг нь зөвхөн сонгосон горим, өгөгдлийн дагуу ажилладаг систем юм. Тэрээр автопилотыг “сонгосон горимын дагуу логик бус мэдээллийг хүлээн авахад хялбар байдаг, гэвч нислэгийн турш бүрэн хариуцаж ажиллана гэсэн үг биш” гэж тодорхойлсон байдаг. Эхний алхам бол нислэгийн төлөвлөгөөг оруулах явдал юм. Эхний алхам үгүй бол бүх зүйл буруугаар эргэж магадгүй юм. Нью-Йоркоос LA руу нисэхийн тулд нисгэгчид маршрут хэрэгтэй. Энэ чиглэл нь нислэгийн төлөвлөгөө болж хувирдаг бөгөөд нислэгийн төлөвлөгөөг компьютерт өгч, улмаар мэдээллийн санд оруулдаг. Хэрэв нисгэгч тэд юу хийж байгаагаа мэдэхгүй бол агаарын хөлгийг нислэг үйлдэхийн тулд автомат жолоодлогыг программчлах болно.Хэрэв эхний алхамыг зөв чиглүүлбэл хоёр дахь алхам нь жолоодлогыг залгах явдал юм. Систем нь нислэгийн төлөвлөгөөний дагуу хөөрөлтийг эхлэх болно. Энэ нь тэдний программчилсан хугацаа эсвэл унтраах хүртэл ажиллах болно. Мөн энэ нь агаарын хөлгийг хөөрөхөөс газардах хүртэл ажиллаж чадна. Гэхдээ та зүгээр л горимыг өгөгдөл өгөөд орхиж болохгүй. Энэ бол автомат нислэгийн ABC юм.Үргэлж шалгаж байх хэрэгтэй. Учир нь автомат нислэг бүтэлгүйтэж болно.Заримдаа нислэгийн төлөвлөгөөг оруулахад хэрэглэгч алдаа гаргадаг.Энэ нь мэдрэгчийн болон servo эвдрэл гарсан байдаг. Яагаад үүнийг ашиглах хэрэгтэй вэ ? Хэрэв энэ нь өгсөн горимоос зөрөөд байвал автомат жолоодлогыг салгах болно.Дараа нь агаарын хөлгийн жолоодлогыг гартаа авч, дахин өгөгдлүүдийг өгөх болно.Иймээс нисгэгчид жилд дор хаяж нэг удаа шалгах нислэгийг аялал хийх хэрэгтэй.Ихэнх агаарын тээврийн компаниуд нисгэгчийнхээ нислэг үйлдэх чадварыг шалгахын тулд жил бүр шалгалт авдаг. Технологи хөгжсөн хэдий ч автомат нислэг өөрөө өөрийгөө программчилах чадваргүй тул агаарын хөлгийг өөрөөр нь жолоодох нь тийм ч ухаалаг биш гэсэн үг юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: