Skip to content

ACARS буюу Aircraft Communication Addressing and Reporting System

Агаарын хөлөг болон газрын станц  хоёрын хоорондын харилцаа холбоо нь агаарын хөлгүүд хооронд тодорхой мэдээллүүдийг дамжуулахад чухал үүрэгтэй.

Airline Operational Control Centre (AOC) and Air Traffic Control Centre (ATC)

1978 оны эхэн үеэс нислэгийн баг нь VHF болон HF-н радиог ашиглан дуут харилцаа тогтоож байсан. Нислэгийн баг нь тодорхой газар зүйд тархсан радио операторыг ашиглан газрын станцуудтай агаарын хөлгийн байдал болон байршлыг солилцох зорилгоор харилцаа тогтоодог.
Тэгснээр теле-тайп системээр дамжуулан нислэгийн хөдөлгөөний удирдагч руу дижитал шуудан илгээгддэг.

Нисгэгчийн өөрийн үгээр хэлсэн тайлан нь нислэгийн удирдагчдад ойлгомж муутай тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэдэг.

 1978онд ARINC ком нь ACARS ыг бий болгон ашиглаж эхэлсэнээр мэдээллийн сангийн оновчтой байдал сайжирч нисэх багийн ажлын ачаалал багассан. ACARS өгөгдлийн протоколын үүрэг бол агаарын хөлгийн хоорондох тэмдэгтэд суурилсан өгөгдлийн холболтыг хангах явдал юм. ACARS-ийн тусламжтайгаар агаарын хөлөг ба газрын станцуудын хооронд мессеж илгээх, хүлээн авах боломжтой. Агаарын хөлөгт өгөгдөл дамжуулахыг Uplink гэж нэрлэдэг бөгөөд  агаарын хөлөгөөс газар руу өгөгдөл дамжуулахыг Downlink гэж нэрлэдэг.

ACARS мессежүүд нь агуулгаараа үндэслэгдэн 3 төрөл байдаг.

Эхний төрөл бол “Нислэгийн хөдөлгөөний хяналт”/Air Traffic Control буюу ATC мессеж юм. ATC мессежүүдэд агаарын хөлгийн хөөрөх болон газардах зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт болон агаарын тээврийн зааварчилгааг багтаасан. Эдгээр нь ихэвчлэн нислэг үйлдэхээс өмнө ашиглагддаг.

Хоёр дахь төрөл нь “Нислэгийн үйл ажиллагааны хяналтын мессеж”/Aeronautical Operational Control Messegas / AOC мессеж, гурав дахь төрөл нь “Нислэгийн компанийн захиргааны хяналт/Airline Administrative control – AAC мессеж” юм. Эдгээр AOC ба AAC мессежүүд нь агаарын хөлөг ба түүний баазын хооронд холбоо барихад хэрэглэгддэг. Эдгээр зурвасууд нь стандарт маягтын дагуу эсвэл хэрэглэгчдийн тодорхойлсноор байж болно. Гэхдээ бүгд дор хаяж 618 стандартын зааврыг хангасан байх ёстой.

AOC ба AAC мессэжний жишээнд дараахь зүйлс багтана.

 Uplink зурвасуудад: Нислэгийн төлөвлөгөө, Ачаа тээшний хуудас, Түлшний ачааллын хуудас, Цаг агаарын байдал, хөөрөхийн өмнөх үеийн NOTAM мэдээлэл. Нислэгийн үеэр Нислэгийн шуурхай удирдлагын төвөөс агаарын хөлөгт байршуулсан цаг агаарын өөрчлөлтийн чухал мэдээлэл зэрэг багтана.

Downlink мессеж нь агаарын хөлгийн ерөнхий байдал эсвэл багийн гишүүдээс ирсэн зааварчилгааны мессеж дээр суурилсан авто холбоосын аль алиныг нь агуулдаг. 0001 мессеж нь агаарын хөлгийн  мэдрэгчүүд дээр үндэслэн нислэгийн харагдах байдлын статус, нислэгийн мэдээлэл, түлшний хэмжээ, агаарын хөлгийн нийт  жин зэрэг бусад параметрүүдийг тайлбарлаж өгдөг ACARS  downlink-ын гол мессежүүдийн нэг юм. Downlink мессеж нь байршлын мессеж болон ETA буюу газардах цагийн тооцоолол мөн тэдэнд агаарын хөлгийн байршлыг тогтооход туслах мессэж, саад тойрох мэдээлэл зэргийг багтаадаг. Илүү оновчтой шийдвэр гаргахын тулд Downlink-н байршлын цаг агаарын мэдээллийг ойлгох хэрэгтэй. Downlink-н техникийн үзүүлэлтийн дата нь автоматаар өдөөгдсөн агаарын хөлгийн системийн төлөв байдлын талаархи мэдээлэл юм.

Агаарын тээврийн үйл ажиллагааны удирдлагын төв болон нисэх багийн гишүүд, агаарын хөлөг  хооронд ACARS-ийг ашиглан чөлөөтэй  мессеж илгээх боломжтой.

ACARS загварыг TELEX системийг ашиглан загварчилсан бөгөөд архитектур нь гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгт суурилсан болно.

1-р бүрэлдэхүүн хэсэг нь “Onboard Aircraft Equipments”

Агаарын хөлөг болгоны хянах самбарын тоног төөхөөрөмж өөр өөр боловч бүгд  ACARS мессежийг дэмждэг.

Агаарын хөлөг  бүр нь VHF, хиймэл дагуул, HF медиа зэргийг ашиглан агаарын болон газрын харилцааг боломжит болгох агаарын хөлөг дээрхи системтэй бөгөөд түүнийг Management unit (MU) эсвэл Communication Management Unit (CMU) хариуцдаг.  Агаарын хөлөг дээрхи өөр өөр төхөөрөмжүүдтэй холбогдсон CMU нь агаарын хөлөгт ямар нэгэн өөрчлөлт гарах бүрт автомат мессеж үүсгэдэг.

Multipurpose Control and Display Unit (MCDU) ба Control Display Unit (CDU).

Экипаж нь MCDU-ийн тусламжтайгаар мессеж илгээх / хүлээн авах боломжтой.

Принтер

Ихэнх агаарын хөлгүүд  принтерээр тоноглогдсон. Тэдний хэмжээ нь агаарын хөлгийн тоног төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байх болно. Жишээлбэл, Boeing747-400F ах-т 40 тэмдэгтийн өргөнтэй принтер, харин Boeing 747-8F онгоцуудад 80 тэмдэгтийн өргөнтэй хэвлэгч тоноглогдсон байна. Зарим тоног төхөөрөмжүүд принтерийн статусын мэдээллийг компьютер дээр шууд өгдөг. Flight Management computer/Нислэгийн менежментийн компьютер FMC нь нислэгийг дагахад зориулж газрын станцруу нислэгийн байршлын мэдээллийг дамжуулж чаддаг.

Мэдээллийн менежментийн хэсэг/Data Management Unit DMU,  ​​Агаарын хөлгийн агааржуулах ба хяналтын систем/ Air Craft Conditioning and Monitoring System  ACMS болон а/х нь хөдөлгүүрийн параметрүүдийг цуглуулдаг бөгөөд анхааруулах тайланг илгээх боломжтой.

Centralized Maintenance Computer/ CMC болон  Flight management system  FMS нь багийн гишүүдийн оролцоогүйгээр мэдээллийн линкээр дамжуулан мэдээлэл илгээх, хүлээн авахад ашиглагддаг. CMC нь агаарын хөлгийн бүх тоног төхөөрөмжийн эвдрэлийн талаар анхааруулгийн мэдээлэл өгдөг.

2-р бүрэлдэхүүн хэсэг бол Datalink Servise Provider DSP нь радио холбоосоор дамжиж буй бүх мессэжүүдийг хариуцдаг.  

ACARS мессежийг өгөгдлийг холбох гурван боломжит аргын аль нэгийг ашиглан дамжуулдаг.

1. VHF эсвэл VDL (VHF Data Link)

2. Туйлын бүсэд байдаггүй SatCom буюу хиймэл дагуулын холбоо. Ялангуяа туйлын бүсийн харилцаа холбоонд  HF эсвэл HFDL-ийг ашигладаг. Үндсэн анхан шатны/datalink service provider DSP нь ARINC ба SITA юм. Саяхан болтол дэлхийн өнцөг булан бүрийг ганц DSP-ээр бүрхэж байсан бол одоо өрсөлдөөнийг дагаад олон сонголтуудтай болж байна.

Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь Ground Processing System/юм. GPS нь оролцогч ANSP эсвэл агаарын хөлгийн операторын үүрэгтэй. А/Х-ийн операторууд уг функцийг ихэвчлэн DSP эсвэл тусдаа сүлжээ хангагчруу илгээдэг . Агаарын хөлгөөс автоматаар бий болсон мессэж нь  товлосон  цэгийн  мессэжний төрөлд зориулагдаж урьдчилан бэлтгэгдсэн байж болдог.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: