Skip to content

VEMD тайлбар

Бичлэгийн текст

VEMD нь хяналтын самбаруудын нэг ба хөдөлгүүр болон нисэх хэрэгслийн параметрүүдийг үнэн зөв алдаагүй мэдээллэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь нисгэгчийн ажлын ачааллыг бууруулж түргэн бөгөөд хялбар хайлт хийх,чанартай мэдээлэл болон тодорхой аргумент дээр тулгуурлан гаднах орчинд анхаарах нөхцлийн бүрдүүлдэг.

VEMD нь :

  1. Мушгих хүч хэмжих
  2. Түлшний багтаамж хэмжих
  3. Хөдөлгүүрийн тос болон даралт хэмжих
  4. Температур
  5. Хүчдэлийн үзүүлэлт
  6. Гүйдлийн үзүүлэлт
  7. Гадна агаарын температур хэмжих
  8. Т4-турбинаас гарах халуун
  9. N1 хөдөлгүүрийн эргэлтийн зэрэг утгуудыг дэлгэцэнд харуулдаг

Өөрөөр хэлбэл VEMD нь эхний хязгаарлалтын үзүүлэлт болох FIRS LIMITATION INDICATOR , эргэлтийн тоолол, хөдөлгүүрийн хүчийг шалгах, гүйцэтгэлийн тооцоолол, техник үйлчилгээний функцүүдийг нэгтгэн харуулах боломжтой.

Дэлгэцийн баруун талд 10 дарах товчлуурыг босоо байрлуулсан нь түүний удирдлагууд юм.

  • 1,2-р товчлуур нь дээд болон доод дэлгэцийг асааж унтраах үүрэгтэй.
  • 3 дах товчлуур болох scroll нь хүссэн хуудсаа сонгох буюу өөр өөр мэдээллийн жагсаалтыг  харж болдог.
  • 4-Reset нь нэрлэсэн хуудас руу буцах буюу үндсэн хуудсыг дахин эхлүүлэх зориулалттай .
  • 5-Select нь харах гэж буй горимыг сонгох зориулалттай .
  • 6 болон 7 нэмэх хасах товч нь тоон утгыг өөрчлөх өөрөөр хэлбэл үндсэн болон хувьсах .
  • 8-Enter товч нь select хийж сонгосон горимоо баталгаажуулна.
  • 9 болон 10 товч нь дэлгэцийн гэрлийг ихэсгэх, багасгахад ашиглагдана.

Үүнд VEMD дэлгэцийн техник үзүүлэлтүүд харагдаж байна.

  • Өргөн-1566 мм
  • Өндөр -223 мм
  • Урт-246 мм
  • Жин-хамгийн ихдээ 3кг
  • Ажиллах хүчдэл : 28 вольт DC
  • Хэрэглэх чадал  56 Вт

                                     -халаагчийг ашиглах үед 78 Вт

Хөргөлт : дотоод сэнс/дотоод температур +50 хэмээс дээш болход идэвхиждэг./

Уг дэлгэц нь материалын хувьд CNC машинаар хийгдсэн бат бэх хөнгөн цагаан хийцтэй. Мөн дан дангаараа ажиллах чадвартай 2 мини компютертэй. Өмнө нь үзсэнчлэн олон үйлдэл хийх чадвартай товчлууруудтай. Үүний зэрэгцээ семуляторлуу автоматаар холбогддог.

VEMD нь 3 модултай бөгөөд үүнд :

  1. процессор 1
  2. процессор 2
  3. liquid crystal display LSD буюу шингэн болор дэлгэц орно.

Уг процессорууд нь ижил өгөдлийг хүлээн авч боловсруулаад холбогдох үр дүнг харуулдаг бөгөөд ямар нэгэн алдаа зөрүү гарвал дэлгэцэнд харуулдаг. Хэрвээ модулиудын аль нэг нь ажиллахгүй болсон тохиолдолд функцыг бусад модуль дээр ашиглах боломжтой байдаг.

  • Үйл ажиллагааны горим

Уг дэлгэц нь N1 ба NR параметрүүдээс хамаардаг бөгөөд  starting, flight, shutdown гэсэн 3н горимд ажиллдаг.
VEMD дэлгэц нь хөдөлгүүр хэвийн горимд шилжсэний дараа өөрөө өөрийгөө шалгаж дуусаад Т4 болон Т5 индикатор  болон дээд дэлгэц дээрх моментын параметрүүдыг харуулдаг.

N1 үзүүлэлт нь 60% аас хэтрэхэд VEMD нь автоматаар  FLI дэлгэц рүү шилждэг. Дээд дэлгэц нь first limitation indicator дээр хөдөлгүүрийн хязгаарлалтын бүх өгөгдлийг харуулдаг. Үндсэн хөдөлгүүрийн параметрыг болон хөдөлгүүрийн хүчийг хянахын тулд ашиглдаг горимыг жишээ болгон авч үзье.

Scroll товчлуурыг 2 удаа дарахад  PERFORMANCE хуудас гарч ирнэ. Дараа нь нэмэх , хасах болон enter  товчийг ашиглан ачааллыг бүртгэж авна . Тухайн нислэгийн зааврын дагуу нисгэгч нь хөдөлгүүрийн хүчийг шалгах командыг хэрэгжүүлэн хөдөлгүүрийн хүчийг шалгадаг. Digital,  хөдөлгүүрийн хянах хэсэг нь DCU компьютертай хамтран VEMD нь N1 индикатор Т4 болон Т5 индикатор ба хөдөлгүүрийн эргэлтийг илэрхийлэж эдгээрийн моментын параметрүүдыг харуулдаг.

Test нь VEMD дэлгэц дээрх 3 үе шаттай явагдсан тэгш өнцөгтөөр тэмдэглэгддэг. Хэрвээ нислэгийн параметрүүд шинэчлэгдээгүй бол өмнөх үе шатыг давтан харуулдаг.Асаагаад 30 сек орчим үзгэлжилдэг test-г дуусгасны дараа нислэгийн үр дүнг нь дэлгэцэд харуулдаг.

VEMD дэлгэц нь шугамаар заасан параметрүүдийг нислэгийн турш анализ хийдэг бөгөөд хэрэв нэг параметр нь заагдсан хэмжээнээс хэтэрсэн эсвэл 2 хэмжээний хооронд зөрүү гарсан бол энэ нь цаашид анализ хиихгүй бөгөөд шар өнгөөр харагдана. Хэрвээ FLI-н тооцоолол нь уялдаатай биш эсвэл тооцоолох параметр байхгүй бол дэлгэц автоматаар 3 хуваарьтай горимд шилждэг. Мөн N1 индикатор тооцоолох үед бусад параметр алдаатай байвал хуваарийн дэлгэцийг улаан өнгөөр харуулж алдааг нь message –р санамж өгдөг. N1 индикаторын хязгаарын утгууд нь тогтмол бөгөөд температур ба даралт нь  функцын хувьд тооцогддоггүй. Хэрэв эгнээ ажиллахгүй болсон тохиолдолд LCD эсвэл 1 ,2 –р процессорууд параметрүүдийг тооцоолж бусад эгнээгээр харуулдаг. Энэ нь уг ведионы эхэнд хэлсэнчлэн модулиудын аль нэг нь ажиллахгүй болсон тохиолдолд бусад модуль дээр ажиллах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

  • FLIGHT REPORT PAGE

Нислэгийн төгсгөлд N1 нь 10% аас бага ба NR нь 70 эргэлт/мин-аас бага байвал VEMD нь автоматаар SHUTDOWN горимд шилжээд дараа нь тухайн нислэгийн үр дүнг харуулдаг.

Уг үр дүнгийн хуудсанд

  • Нислэгийн дугаар
  • Нислэгийн цаг
  • Генератор ба турбины эргэлт
  • Нислэгийн үеийн эвдрэл гэмтэл,технологийн хязгаарлалтын хэтрүүлэлт гэх мэтчилэн мэдээллүүд гарч ирэх бөгөөд уг мэдээллүүдийг засвар үйлчилгэний горимд нэвтрэн үзэх  боломжтой .
  1. Одоо configuration mode
  2. Maintenance mode
  3. Dual lane maintenance mode
  4. Single lane maintenance mode  эдгээрийн талаар судалцгаая.

Configuration mode- нд  VEMD-гийн үйл ажиллагаанд нь нөлөөлдөг нэмэлт тоног төхөөрөмжүүдийг тохируулах боломжтой. Хэрвээ VEMD нь хөдөлгүүр зогссон гэсэн статусыг илрүүлбэл    /Configuration mode access /-г идэвхжүүлэх боломжтой. Үүнд 2 урсгалтай функцын горимд нэвтрэх эрх тэй байхын тулд эхлээд VEMD-н /dual lane/-г off1, off2 товчйиг дарж унтраана. Дараа нь select болон  enter товчийг дарангаа дараачийн алхамд /dual lane /-г off1,2  товчийг зэрэг дарж 3-5 секунд бариад,  TEST IN PROGRESS ба RELEASE KEY  гэсэн  message  гарч ирсний дараа select болон enter товчийг  чөлөөлөхөд AIRCRAFT CONFIGURATION MENU дэлгэцэнд харагдана. Select товч дарагдсан үед тоног төхөөрөмжийн төрлийг курсороор тодруулна. Тоног төхөөрмж тус бүрийг +,- товчийг дарснаар install буюу суулгах negative install буюу суулгахгүй байх боломжтой. Тоног төхөөрөмжүүдийн функц өөрчилсөний дараа дахин баталгаажуулах шаардлагатай. Valid  удирдлагыг тодрох хүртэл select товчийг дараатай байх ба дараа нь enter товчийг дарахад өөрчлөлт нь хадгалагдана.

Maintenance mode-  Энэ  горим нь VEMD болон холбогдох системд засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай өөр хуудаснуудад нэвтрэх боломжийг олгодог. Модулиудын бэлэн байдлаас хамааран функцын 1. Dual lane maintenance mode,  2. Single lane maintenance mode гэсэн 2   горимд байдаг. Уг 2 горимд нэвтрэхийн тулд VEMD-гийн 2 горимын off1,2 –г дарж унтраагаад scroll, reset 2 товчийг  off1,2  товчтой зэрэг  дарж 3-5 секундийн  дараа TEST IN PROGRESS , RELEASE KEY  гэж гарч ирсний дараа select ,enter 2 товчийг чөлөөлөхөд ,maintenance menu дэлгэцэнд харагдана. Уг горимд анхаарах зүйл нь engine power check ба transformer reset функцүүдийг single lane 1 горимд ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн single lane 2 горимд ашиглах боломжтой. Энэ хуудсын дээд дэлгэцэнд dual lane горим  ба  single lane 1 горимоор,харин доод  дэлгэцэнд single lane 2 горимыг ашиглах боломжтой.

VEMD-н үйл ажиллагааны 7-н горимоос хамаарч засвар үйлчилгээний функцыг олж авдаг . функцыг сонгохдоо select-г дарж enter-р баталгаажуулна. Maintenance menu –рүү буцах бол reset товчийг дарахад хангалттай. Хэрвээ өөр горимын хуудас руу буцах бол flight or off1,2 –г дарж 2 эгнээг унтраана.

FLIGHT REPORT хуудас нь 31-н  сүүлийн  нислэгийн мэдээллийг үзүүлэх боломжтой байдаг.  1ээс 31 хүртэлх нислэг үйлдсэн  мэдээллийг +,- товчийг дарж ухрааж эсвэл урагшлуулж харах боломжтой. Уг хуудас гарч ирэхэд нислэгийн хамгийн сүүлчийн мэдээллүүдтэй тохирч байх ёстой. Өөрөө хэлбэл maintenance горимын flight report хуудас дах мэдээлэл нь  flight  горимдох мэдээлэлтэй ижилхэн байх ёстой.

FAILURE DIAGNOSIS PAGE- нь  эвдрэл гэмтлийг оношлодог хуудас юм. Энэ функц нь VEMD-н алдаатай өгөгдөлтэй системийн хуудсанд нэвтрэх боломжийг олгодог. VEMD- нь 256 хүртэлх алдааг бүртгэх  чадвартай  ба  эдгээр нь санах ойд бичигдсэн байх бөгөөд дүүрсэн тохиолдолд хамгийн сүүлийн мэдээллээ хадгалахын тулд хамгийн эхний мэдээллээсээ эхэлж устдаг. FAILURE хуудас нь нийт  бүртгэгдсэн  нислэгийн  тоо , тухайн нислэгийн үеэр илэрсэн алдаа,татгалзал,хязгаарлалт хэтрүүлсэн тоо,хугцааг хадгалсан аа харуулдаг.

Flight –г сонгосны дараа enter товчийг дарж сонголтоо баталгаажуулах ба COMPLETE DIAGNOSIS хуудсыг харуулдаг. Тус хуудсанд нислэгийн дугаарын өмнөх хуудсанд сонгогдсон нислэгийн үеэр илэрсэн нийт алдаа гэмтлийн тоог харуулдаг.

OVER LIMIT PAGE  нь  хязгаарлалтыг илрүүлсэн хамгийн сүүлийн 31н нислэгийн мэдээллийг харуулах боломжийг олгодог. Тухайн нислэгийг сонгохдоо үсэг , тоон үзүүлэлтээр +,- товчийг дарна. Уг хуудсанд TRQ,T4,NG,NF,NR эдгээр параметрүүдийн утгыг харуулах ба NR-н утга нь хамгийн ихдээ 5 удаагийн оролдлого байна .

TRANS . RESET Page нь тохиргооны өгөгдлийг VEMD-н 1 мөрнөөс нөгөөд шилжүүлэх боломжийг олгодгоос гадна энэ функцийг зөвхөн dual lane горим идэвхжүүлэх боломжтой байдаг

MODE NOT AVAILABLE ба SWITCH ON BOTH LANES функцыг сонгох үед maintenance menu хуудсанд харагдана. VEMD 1-р эгнээнээс VEMD 2-р эгнээрүү шилжүүлэг хийх боломжтойгоос гадна шилжүүлэх чиглэлийг сонгохын тулд select товчийг дараад enter дарж баталгаажуулна.

Эцэст нь FUNCTIONAL TIMES page  нь VEMD ба FADES тус бүрийн хувьд FLIGHT функцын нийт ажиллах хугацаа ба эхнхий үеэс ажилласан нийт хугацааг харуулдаг.

Уг хичээлээр VEMD-ийн онцлох шинж чанар , ажиллах зарчим, тодорхойлдог параметрүүд болон индикаторууд , VEMD-ийн үндсэн горимууд болон модулиуд, нислэгийн талаарх алдааг мэдээллэх  page-үүдрүү яаж нэвтэрч мөн бусад функцрүү нь яаж шилждэг талаар бүрэн дүн шинжилгээ хийхийг хичээлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

<span>%d</span> bloggers like this: