Skip to content

ADIRS-ийн талаарх ерөнхий ойлголт

Aгаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжийн тайлбар

А320 онгоц нь гурван ижил Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжтэй (ADIRU).

Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжийн (ADIRS) зорилго нь Нислэгийн Электроник хэрэглэлийн Систем (EFIS), FMGС, болон бусад хэсэг рүү нь агаарын өгөгдөл болон инерцийн мэдээллийг түгээх юм.

Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжтэй (ADIRU) тус бүр агаарын өгөгдлийн компьютер (ADR) болон Лазер гиро инерц боловсруулах системтэй (IR).

Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжийн (ADIRU) Агаарын өгөгдлийн компьютер (ADR) болон Лазер гиро инерц боловсруулах систем (IR) нь тус тусдаа бие даан ажилладаг бөгөөд нэг нь доголдсон тохиолдолд  нөгөө систем ажиллагааг үргэлжлүүлэнэ.

Агаарын өгөгдлийн компьютер (ADR) нь датчик болон мэдрүүрээр дамжуулан мэдээлэл авдаг.

Агаарын өгөгдлийн компьютер (ADR) нь олон төрлийн агаарын мэдээллийг Нислэгийн удирдлагын систем (FMGC) болон бусад хэсэг рүү хүргэдэг.  

-Mach, агаарын хурд, температур, хэт их хурдны хязгаарлалтын анхааруулга, далайн түвшний өндөр болон дайрах өнцгийг мэдээллэнэ.

Инерц боловсруулах систем (IR) нь инерцийн мэдээллийг Нислэгийн удирдлагын систем (FMGC), Нислэгийн Электроник хэрэглэлийн Систем (EFIS) болон бусад хэсэг рүү хүргэдэг.

-Зам, чиглэл, хурдатгал, нислэгийн векторын мөр, нисэх онгоцны байрлал, газрын хурд болон агаарын хөлгийн байдлыг мэдээллэнэ.

Гурван Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжийг (ADIRU) дээд удирдлагын самбарт байрлах ADIRU-н самбараар удирдана.

Самбар дээр байрлах хоёр MCDU ашиглан ажиллуулж эхлүүлнэ.

Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжтэй (ADIRU) тус бүр мэдээллээр хангадаг. Жишээ харцгаая.

Нислэгийн Электроник хэрэглэлийн Системийн (EFIS) хувьд ADIRU 1 нь хөлгийн даргын хэрэглэлийг хангаж, ADIRU 2 нь хамтран нисгэгчийн хэрэглэлийг хангана. ADIRU 3 нь аль нэг EFIS-тэй сэлгэн залгагчаар дамжуулан холбогдоход бэлэн байдалтай байна.

Одоо Агаарын өгөгдөл, инерцийг боловсруулах төхөөрөмжийн (ADIRS) удирдлагын самбарыг харья.

Самбар нь хоёр хэсэгт хуваагддаг. Дээд тал нь Инерц боловсруулах систем (IR), доод хэсэг нь Агаарын өгөгдлийн компьютер (ADR) удирдана. Гурван эргэдэг горим сонгогч нь Инерц боловсруулах систем (IR) болон Агаарын өгөгдлийн компьютер (ADR) хоёулангийн удирддаг.

ADIRU-н удирдлага нь тус бүр 1-р, 3-р, 2-р гэсэн дараалалтай хуваагдаж байрлагдсан байгаа.

ADIRU тус бүр IRS эргэдэг горим сонгогчтой. OFF горимд ADIRU хүчдэлгүй байх учраас ADR болон IR-н мэдээлэл байхгүй байна. Гурван ADR унтраалга нь ихэвчлэн асаалттай байдаг ч Агаарын хөлгийн Электроник Төвлөрсөн дэлгэц (ECAM) ашиглаж буй үед унтрааж болно.

ADIRU нь NAV байдалд тавьснаар идэвжинэ. Агаарын хөлгийн системүүдэд инерцийн бүрэн өгөгдлөөр NAV гэсэн хэвийн горимд мэдээлэл онгоцны системүүдэд түгээгддэг.

ON BAT гэдэг гэрэл асдаг нь нисэх багт ADIRU систем нь зөвхөн хөлгийн баттерейгаас тэжээгдэж байгааг мэдээлнэ.Гэрэл нь мөн зайны холбоосыг шалгах зорилгоор бүрэн тохируулгын эхэнд хэдэн секунд асдаг.

Инерц боловсруулах систем бүр нь индикатортай. Инерц боловсруулах систем нь ALIGN дарааллын горимд хэвийн ажиллаж байвал ALIGN гэрэл цагаан өнгөөр тогтвортой гэрэлтэнэ.

Дараах тохиолдолд ALIGN гэрэл нь цагаан өнгөөр анивчина:

·         Инерц боловсруулах систем alignment алдаатай байх үед;

·         10 минутын дараагаар байршлын мэдээлэл өгөгдөөгүй үед;

·         Унтрахад байсан болон оруулсан байршил уртраг эсвэл өргөөгөөрөө 1 градусаас илүү зөрүүтэй байх үед;

·         Alignment үед нисэх онгоц хөдөлсөн тохиолдолд.

Ихэвчлэн MCDU-ийн INIT-ээр ADIRS alignment-ийн одоогийн байршлын мэдээллийг оруулдаг. Энэ аргыг хэвийн ажиллагааны горим хэсэгт тайлбарлана.

Нислэгийн баг нь систем сэлгэгчээр дэлгэцийг унтраах эсвэл гурван ADIRU нэгийг сонгож дэлгэцэн дээр гаргаж болно. Бид 3-р системийг сонголоо. Дэлгэц нь одоо 3-р ADIRU-ийн одоогийн байршлын мэдээллийг харуулж байна.

DATA сэлгэгчээр дэлгэгцэнд гаргах мэдээллийн төрлийг сонгоно.

Систем сэлгэгчээр сонгосон WIND байршил нь салхины бодит чиглэл болон хурдыг заадаг.

HDG горим нь чиглэл харуулна.

Инерц боловсруулах систем alignment үед HDG горим сонгогдсон тохиолдолд alignment дуусах хүртэлх цагийг харуулдаг. TTN буюу навигац хүртэлх цаг гэсэн заалтаар харуулна. Alignment дуусах хүртэлх цаг 10 минут үлдсэн байна гэдгийг зургаас харагдаж байна.

STATUS горим Инерц боловсруулах системийн байдал болон нисгэгчид заавар өгдөг. Жишээ нь, ENTER PPOS гэж харагдаж байна. Энэ нь одоогийн байршлаа оруулна уу гэсэн утгатай.

TRACK AND GROUND SPEED горим нь зам болон нисэх онгоцны газрын хурдыг заадаг.

TEST горим нь товчлуурын гэрлийг шалгаж үндсэн дэлгэцэн дээр туршилтын загварыг зурган дээрх шиг харуулна.

Товчлуур нь нөөцийн хэрэгсэл юм. Жишээ нь: NAV горимд доголдсон ч ATTitude горимд хэрэглэгдэж болох Инерц боловсруулах системийн одоогийн чиглэлийг оруулахад ашиглана.

ATT горим нь навигацийн чадвар алдсан үед нисэх онгоцны чиглэл болон байдлыг мэдэж болох Инерц боловсруулах системийн горим юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

<span>%d</span> bloggers like this: